96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн төрөлд жүжигчин Роберт Дауни буюу "Төмөр хүн" шалгарч анх удаагаа Оскарын эзэн боллоо.
Тэрбээр "Оппенхаймер" кинонд Америкийн Цамийн энергийн комиссын гишүүн Льюис Штрауссын дүрийг бүтээсэн юм. Найруулагч Кристофер Ноланы тус бүтээл "Шилдэг кино"-гоор шалгарсан билээ.