Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх” журам батлагдав.

Үүнд: 

Хүүхдийн насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээлийн нэр төрлийг олшруулж соёлын өв, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сургалтын агуулга бүхий аппликейшн зэрэг цахим бүтээлүүд, өв соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, цуврал контент зэрэг нэвтрүүлгүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг ашиглалтын зохицуулалт, бүтээлд тавигдах шаардлагуудыг тусгалаа.Мөн уран бүтээлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаанд ашиглах заалтууд тусган, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог олшруулах, соёл, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.  

Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Соёлын тухай хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлав.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав