Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийн баталгаа болсон УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан сурталчилгаагаа хамтран зүтгэгч Цэндийн Сандаг-Очирын хамт төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ. Тэд өнгөрсөн 4 жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа.
Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Манай 3 дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.
Гурван дүүргийн иргэдээс авсан судалгааны дагуу шийдэх ёстой асуудлын нэг болох эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллажээ. Мөн Налайх, Багануур, Багахангайчууд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 15 хувийн урьдчилгаа төлбөртэй, ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.
   
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав