"Хөх сувд-2025" мөсний баярыг Хөвсгөл нуурын эрэг, Хатгал тосгоны "Хайчийн ам"-д хоёрдугаар сарын 13-23-ны хооронд арван өдрийн турш зохион байгуулахаар болсныг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Мөсний баярын үеэр тэшүүрийн тэмцээн, үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт, яруу найргийн наадам, дархад бөөгийн галын тахилга, сур харваа үндэсний хувцасны загварын үзүүлбэрүүд зэргийг хөтөлбөртөө багтаажээ.
Өнгөрсөн жилийн баярыг хоёр өдөр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын нийт 50,000 хүн зорьж очсон байна.
"Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр: