Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болж мэдэгдэл хийв. Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ нурууны бэртэл өвдөгний бэртэл, зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаа мэдэгдлээ. Ёкозүна Тэрүнофүжи 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн.

Тэрбээр бэртлийн улмаас Жонидан хүртэл бууж 2019 оны Харү башёгаас 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн. Ёкозүна цолтой барилдсан эхний хоёр башёдаа дарааллан түрүүлсэн Ховорхон Ёкозүна цолтонгуудын нэг болсон билээ. 2023 онд Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртсэн. 2024 оны Нагоя башёд 10 дахь түрүүгээ хүртэж хоёр оронтой буюу 10-аас дээш түрүүлсэн 15 дахь Ёкозүна болсон гайхалтай сэтгэл зүйтэй аварга билээ.

Цорын ганц “Ёкозүна” зодог тайлсан болохоор дараагийн “Ёкозүна” цолтон сүмо бөхийн холбоонд хэрэгтэй байгаа. Хацү башёг “Озеки” Хоошорюү Бямбасүрэн, Озеки Котозакүра нар “Цүнатори” башё буюу “Ёкозүна” цолны болзол сонсож барилдаж байгаа юм. Башёгийн тав дахь өдрийн дараах байдлаар Озеки Котозакүра нэг даваа, дөрвөн унаатай боломжгүй болсон.

Харин Хоошорюү С.Бямбасүрэн дөрвөн даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.Тэгэхлээр ганц найдвар Хоошорюү С.Бямбасүрэнд байна гэсэн үг. Хэрэв Хоошорюү С.Бямбасүрэн түрүүлж чадвал Ёкозүна болох боломжтой. Чадахгүй бол 1993 оны Харү башё Акэбоно аварга болсоноос хойш 190 башё буюу 22 жилийн дараа Ёкозүнагүй башё болох юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав