АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж буй Доналд Трампыг хөнөөхийг завдсан явдсан өнгөрсөн бямба гарагт Пенсильвани мужид гарчээ.
Хууль сахиулах албаны хоёр албан тушаалтан мэдэгдсэнээр Трампыг тус мужид сонгуулийн кампанит ажлаа хийж байхад нь буун дуу гарсан бөгөөд дараа нь чихнээс нь цус гарчээ. Өдгөө америк улсын цахим сайтуудад мэдээлэл гарч, мөн Трампыг чихнээс цус гарсан зургууд түгээд байна.
Уг явдлыг түүнийг хөнөөх гэж оролдсон хэрэг хэмээн үзэн, шалгаж байгаа юм. Мөн эл явдлын үеэр нэг энгийн иргэнболон зэвсэгт этгээд нас барсан хэмээн орон нутгийн прокурорын газраас мэдэгджээ.
Харин Трампын эсрэг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээгдэж буй Жо Байден “АНУ-д хүчирхийлэл байх ёсгүй. Үнэхээр аймшигтай” хэмээжээ.