Бид яг одоо цар тахлаас хойш улс орныхоо түүхэн чухал үйл явдлуудын халуун цэг дээр зогсож байна. Цаг үе өөрөө түүхээ бүтээдэг гэдэг. Харин түүнийг ой санамж болгон авч үлдэх нь үзэг барьсан хэн бүхний үүрэг болов уу.

Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлал нь иргэд болоод дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байлаа. Уг айлчлалын голлох үйл явдал, хоёр улсын хувьд өмнө цолгороогүй онцлог бүхий хамтын ажиллагаа, цаашид гарах үр дүн, мөн улс орны эдийн засгийн олон талт нөхцөл байдлын талаарх ямар нэгэн туйлширсан дүгнэлтгүй мэдээллийг манай сэтгүүлийн тойм бичвэрүүдээс унших боломжтой.

Үүнээс гадна “Interview” бол ярилцлагын талбар. Тэнд бид зочныхоо үзэл бодол, хандлага, сэтгэлийн гүн рүү нэвтэрч, ухаж төнхөн тухайн хүнийг бүр шинээр, илүү өөрөөр нээхийг эрмэлздэг. Өдгөө Монголын театр хамгийн эрчтэй, оргилж буцалсан үе дээрээ явж байна. Иймээс энэ удаагийн дугаарын зочноор “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, жүжигчин Д.Ганцэцэг, дуурийн урлагийн оргилд зогсох Пласидо Доминго нарын дотоод ерөнцөөр аялах боломжийг уншигчдадаа олголоо.

Сэтгүүл зүйн орчинд хөрөг, сурвалжилгын дагнасан төрөл ховордож хоосон зай нь улам тэлэх болжээ. Тэгвэл үүнийг нөхөх дэлхийн театрын тайзнаа гялалзаж яваа С.Амартүвшин, зураач Б.Төрмөнхийн хөрөг, говийн эгэл жирийн айлын нэгэн өдрийн тухай сурвалжилга зэргийг багтаасан агаад цаашид ч уг булангууд тасралтгүй уншигчдад хүрэх болно.

Харах өнцөг, тунгаах бодомжтой уран бүтээл хамгийн үнэ цэнтэй. Тийм л үнэ цэнийг бий болгож, элдэв цуурхлаас ангид орших мэргэжлийн ёс зүйг баримталсан нийтэл, ярилцлагуудыг цаашид бид хүргэх болно. Навчис үзүүрээсээ эхлэн шаргалтсан намрын өдрүүд уулсын дундах хотод минь айлчилжээ. Ингээд эрхэм уншигч таныг “Interview” сэтгүүлийн намрын эхэн сард морилон саатахыг уръя.

Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав