Interveiw сэтгүүлийн эрхэмсэг уншигчиддаа зуны сарын нэгэн сайхан дугаараа өргөн барьж байна.

Энэ удаа бид Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийг онцолж ковер зочноороо урьж ярилцлаа. Энд тэнд шуугиж, ам хэл билүүдэж, зурагт сонин болгоны хоймор ханхалздаггүй даруухан энэ залуу удирдагчийн бусдаас өөр зан төрх уншигч эрхэм танд харагдах биз ээ. Ажлаа чимээгүй хийдэг, сурталчилгаа пиар мэтэд хойрго, элдэв хий, сэтгэл хөдлөл сэлтээс эрт ангижирч чадсан өнөө цагт ховорхон таарах энэ эрхэм спортод залуу насандаа гялалзсан амжилтуудаа дархалж үлдээгээд, сурч боловсроход өөрийгөө зориулан хөгжиж чадсан чамбай нэгэн. Мөн энэ дугаарт бид Их хамба, шашны нөлөө бүхий зүтгэлтэн Д.Чойжамцын ярилцлагыг уншуулахаар зэхлээ.

Хамба Д.Чойжамц Монголын бурханы шашныг удирдан залуурдаж явах хугацаандаа X Богдыг тодруулсан том гавьяатай. Ерөөс түүний бүхий л бодлого монголын бурханы шашныг ямар нэгэн орны улс төрийн нөлөөлөлд уусгалгүй хадгалан үлдэж, хамгаалахад чиглэж иржээ. Үүгээрээ ч түүнийг суудлаас буухад сүсэгтэн орон халуун дулаан итгэл үнэмшлээрээ үдэн мордуулсан юм. Гэхдээ энэ эрхэм цаашид ч Монголын бурханы шашны нэгэн чухал дүр хэвээрээ байх болно. Энэ ярилцлагаас та бүхэн олон сонин баримтуудтай танилцах болно.

Мөн одоогоос 16 жилийн өмнө Монгол нутагт ирж өөрийн бизнесээ эхлүүлсэн Канад улсын иргэн Жереми Тийссэнтэй ярилцсан юм. Түүний байгуулсан "Занадуразорбак" ХХК эдүгээ 200 үхрийн фермтэй болж өргөжсөн төдийгүй, 20 гаруй төрлийн мах зах зээлд нийлүүлж байгаа юм. Бараг монгол хүн болон хувирсан энэ эрхэм олон залууст үлгэр дуурайлал болж яваа хүн юм.

Наадам айсуй энэ цагаар манай хуудаснаас та өөр олон сайхан амралт алжаал тайлж, сэтгэлийн цэнгэл эдлэх материалуудыг унших болно.

Бид монголд анх удаа ярилцлагын төрлөөр дагнасан сэтгүүл гаргаж уншигчиддаа бэлэг бариад долоо дахь жилдээ ажиллаж байна. Хамт олон маань туршлагажиж, сэтгүүл зүйн ертөнцөд нэгэнт байр сууриа олжээ.

Биднийг үргэлж дэмжиж байдаг уншигч олондоо баярлалаа.

 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (1)

Domingo
Domingo
22 October 2024 13:49
You have very nice post and pictures, please have a look at our photo tours in the temples of Angkor
Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав