АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зүүн бүсийн мужуудад хаагдаж эхлээд байгаа билээ. Вашингтон хотноо байрлалтай “Edison Research” фирм таамаглал гаргахдаа Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп одоогийн байдлаар найман муж, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис гурван мужид ялалт байгууллаа гэжээ. Гэхдээ сонгуулийн үр дүнг хамгийн их өрсөлдөөнтэй долоон муж шийдэх юм.

Санал хураалтын урьдчилсан мэдээлэл мэргэжилтнүүдийн таамагласантай адил байв. Ийм учир сонгуулийн үр дүнг өрсөлдөөн ихтэй  Жоржиа, Хойд Каролина, Пенсильвани, Аризона, Мичиган, Невада, Висконсин мужууд л шийдэх төлөвтэй байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн байдлаар АНУ-ын 25 мужид санал хураалт хаагдсан байна.

Санал хураалт хаагдаж, хангалттай хэмжээний санал тоологдсон мужуудаас Дональд Трамп Кентаки, Индиана, Баруун Виржиниа, Алабама, Флорида, Оклахома, Миззури, Теннесид ялалт байгуулж 90 электорал санал аваад байгаа юм. Харин Харисс Мэриланд, Массачусетс болон Вашингтод ялалт байгуулж 27 электорал санал авчээ.

Аливаа нэр дэвшигч 270 электорал санал авсан тохиолдолд сонгуульд ялалт байгуулна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав