Манай улсын хэмжээнд 2025 оны эхний хоёрдугаар долоо хоногийн байдлаар томуугийн тархалт улбар шар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Идэвхжилийн түвшинд Говь-Алтай аймаг тэргүүлж байна. Улбар шар түвшинд улаанбаатар болон 13 аймаг хамарч байна. 275 мянган хүн амбулторийн байгууллагаас тусламж авсан байна. Нийт өвчлөлийн 65 хувь нь аймаг орон нутагт бүртгэгджээ. Эмнэлэгт нийтдээ 10094 хүн хэвтэж эмчлүүлж байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 67.6 хувийг нь 15 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс 43 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар улаанбаатарт 21 эмнэлэгт 2555 ор нэмэлтээр дэлгэсний 55 хувьд нь хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна.
Дэлхий дахинд А хүрээний H3 вирусийн тархалт өндөр байгаа бол зүүн азийн онуудад AH1, AH3 вирусийн халдвар өндөр байна.