Сонгодог урлагийн бүтээлүүд уран зохиолын ертөнцөд эгшиглэн, утга зохиолын баатрууд сонгодог хөгжмөөр амьсгалж буйг Мүраками Харүкигийн цөөнгүй бүтээлээс уншиж, танилцаж болно. Тэгвэл энэ удаад  Монгол Улсын Филармонийн Симфони оркестрын тоглосноор уг хөгжмийн бүтээлүүд тайзнаа эгшиглэх гэж байна. 

Уг арга хэмжээг "Номын соёлт ертөнц" ТТБ санаачлан, Монгол Улсын Филармони, Монгол-Японы уран зохиолын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн Боловсролын яам, "Монсудар", "Нэпко" зэрэг хэвлэлийн газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпараци ХК дэмжин ажиллажээ. 

Дэлхийн постмодерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Мүраками Харүкигийн зохиолуудад 150 гаруй хөгжмийн зохиол дурдагддаг бөгөөд энэхүү тоглолтын үеэр гол романуудад нь гардаг сонгодог хөгжмийн бүтээлүүдээс дээжлэн тоглоно. Тус тоглолтын нэг хэсэгт "1Q84" романы үндсэн хөгжим болох Чехийн нэрт хөгжмийн зохиолч Л.Яначекийн “Симфонетта” Монгол Улсад анх удаа тоглох гэж байгаа нь онцлог юм.

Монгол Улсын Филармонийн симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох тус тоглолтын санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ нь “Номын баяр”-ын үеэр уншигчдын дунд судалгаа явуулахад залуучуудын уулзахыг хүсдэг гадаад зохиолчдын хоёрдугаарт Мураками Харүкиг нэрлэжээ. Хөгжмийн тухай түүн шиг их өгүүлдэг зохиолч ховор. Аль нэг номыг нь уншиж суухдаа уншигч хөгжимд шимтэж байдаг учир фенүүдийг нь хөгжмийн мэдрэмжээр баярлуулахаар энэхүү тоглолтыг зохион байгуулж байна. 

Мөн энэ хоёр үдэш Мүраками Харүкигийн уншигч, хөгжим сонирхогчид зохиолчийн монгол хэлээр гарсан зохиол бүтээлийг нэг дороос үзэж сонирхон худалдан авахаас гадна орчуулагч, хэвлэн нийтлэгчид, мэргэжлийн хөгжимчидтэй халуун дотно яриа дэлгэх боломжтой.

Тоглолт энэ сарын 11, 12 -ны өдрүүдэд Монгол Улсын Филармонийн  тайзнаа тавигдах юм. 

Зохиолчийн голлох бүтээлүүдийг Монгол-Японы утга зохиолын нийгэмлэгийн тэргүүн, орчуулагч, МУСГЗ О. Жаргалсайхан эх хэлнээ орчуулж, "Монсудар", "Нэпко" хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж уншигчдада хүргэсэн байдаг билээ.

Тоглолтын хөтөлбөр:

“1Q84” зохиол:

-           Janacek, Leos - Sinfonietta 

“Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” зохиол:

-           Franz Liszt - Hungarian rhapsody №. 2 in  С-sharp minor

 “Торгон цэргийн хороон даргын аллага” зохиол:

-           Wolfgang Amadeus Mozart – Figaro aria from Don Giovanni 

-           Ludwig van Beethoven - The Symphony No. 7 in A major, Op. 92, I Poco sostenuto – Vivace

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав