Урлаг тэр дундаа хөгжмийн урлаг бол хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг. Дэлхий нийтээр хоорондоо ярилгүйгээр хөгжим болоод уран зургийн хэлээр ойлголцож, тухайн орны соёл, зан заншил, уран бүтээлчдийн ахуйтай танилцаж болдог. Тэгвэл үүнээс илүүтэй дотоод ертөнцийн орон зай, хувь хүн бүрийн биед орших хэмнэлүүдтэй хаана уулзах вэ? Ийм хөгжмийн эхэнд бусадтай зэрэгцэн B.L.M.D хамтлагийн бүтээлүүд сонсогчдын сонголт байх нь гарцаагүй.

2017 онд байгуулагдсан тус хамтлаг трип хоп, рэп, экспериментал рок, элетроник зэрэг хөгжмийн олон төрлийн урсгалыг хооронд нь харгалдуулж өөрсдийн гэсэн “балмад” уран бүтээлийг туурвисаар ирсэн. Тэдэнд гагц “тэд” бий. 

Тэгвэл B.L.M.D хамтлаг 5 дугаар сарын 31-нд Галлериа Улаанбаатарт ээлжит тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тус тоглолтод “Dotor Huree”, “Even Tideзэрэг хамтлагууд оролцохоос гадна DJ Buska, Mista Bone нар сонсогчидтой хамт байх юм.


Уг тоглолтын онцлог гэвэл “балмад” хөгжмөөс гадна дэлгэцийн дүрслэл ба тайзны дуугаралтыг мэдэрч синхрон хөдлөдөг видео үзүүлбэр байдагт оршино. Тэдгээрийг хамтлагийн өнгө аястай нийцүүлэн програмчилсан байдаг агаад төстэй техник ашиглаж байгаа өөр уран бүтээлч манайд үгүй. Тиймээс тэд мөн анхдагчид билээ.

Гял цал зүйлээр гангардаггүй хөгжмийн жинхэнэ амьд ертөнцөд тавтай морил. Энд уулзъя!

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав