Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын явцтай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарсан. Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байна.

Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож байсан бөгөөд 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм.

Сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 8-р сард багтаан сэргээн засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байна.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав