Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 86.8 хувьтай үргэлжилж байна. Төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт нэмж, өвөлжтийн бэлтгэлийг санхүүжүүлж байгаа билээ. 

Мөн үүнтэй холбоотойгоор цахилгаан, дулааныг үнийг 30-50 хувиар нэмэх асуудал хөндөгдсөн юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдэгдлийг хийв.

 

Тэрбээр, "Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Бас дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усны үнэ нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаарх шийдвэрийг гаргана. Эрчим хүчний тухай хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо бие дааж шийдвэр гаргадаг. Үүнтэй холбоотой судалгааг хийж байгаа. Нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, түгээж, хангаж байна. Айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй үнэтэй байна. Дулааны хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станцаас авч байгаа. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг байна. Би 90 мянган төгрөгөөр дулаанаа үйлдвэрлэчихээд 35 мянган төгрөгөөр борлуулж байна. 

Эрчим хүчний үнэ чөлөөлнө гэвэл үйлдвэрлэсэн өртгөөсөө нэмэгдэж таарна. Тэр бол алсын ирээдүйн асуудал.

Бид эхний ээлжид алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх болохоос эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар эрчим хүчний үнийг үе шаттай нэмсэн тохиолдолд зах зээлийн зарчимд шилжих боломж Засгийн газрын бүрэн эрхийн төгсгөл буюу 2027-2028 онд бүрдэх болов уу" хэмээсэн юм. 



Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав