Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг энэ сарын 4-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, бүс нутаг, угсаатны онцлог, өвөрмөц байдлыг шингээсэн 25 монгол гэрийг барьжээ. 

Соёлын биет бус өвийн уламжлалт баяр наадам, зан үйл, ёс заншил, тоглоом наадгай, уриа дуудлага, ахуй үйл болоод монгол нүүдлийн зан, монгол гэрийн уламжлалт урлал, “Уянга” хийцийн гэр урлал, эсгий ширмэл зэрэг 50 орчим соёлын боловсролын оролцоот хөтөлбөрийг хүүхэд залуучуудад толилуулж байна.

Эдгээр соёлын үйл ажилгаанаас Дархан-Уул аймгийн боловсролын хөтөлбөртэй танилцлаа. Тус аймгийн хөтөлбөрийн тухай  Дархан-Уул аймгийн музейн тайлбарлагч М.Наранцэцэгтэй уулзаж “Монгол гэр” үзэсгэлэнд ямар хөтөлбөрүүдээр оролцож байгаа талаар тодрууллаа.   Дархан-Уул аймгийн гэрийг тус аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн Н.Хишигбаатараар ахлуулсан, найман хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон нэг сарын хугацаанд урлажээ. 

Уг гэрийн онцлог гэвэл дээд хэсэг буюу тоононыхоо голд Дархан хайрханы бэлгэдэл болсон бугыг дүрсэлжээ. Учир нь гэвэл  Дархан хайрхан уул нь буга, согоо бэлгэдэлтэй учраас тэр юм. Мөн Сяньбигийн булшнаас гурван жилийн хугацааны малтлагын үр дүнд олдсон “буга” бий. Энэхүү булш нь тус аймгаас бүрэн бүтэн гарч ирсэн гэдгээрээ онцлогтой аж. 

Гэрийн доторх байдал гэвэл иж бүрэн. Ширээний дээрх цэцэг нь гэхэд л Дархан-Уул хайрханы өвөрт ургадаг цэцгийг дүрсэлжээ. Энэхүү цэцгээр ширээгээ тойруулан хээлсэн байна. Мөн ширээний хажуу талын хэсэгт бэлэг тэмдэг  болсон “бугыг” ч мөн дүрсэлсэн нь харагдана. Энэ нь Дархан хот гэдгийг илэрхийлж байгаа юм. Гэрт доторх чимэглэлүүд нь ч мөн тус аймгийн зураач, урчуудын  бүтээлүүд. Тухайлбал, Б.Төмөхуяг уран бүтээлчийн “Баян тал” нэртэй хайчилбар, Т.Жаргалсайхан  уран бүтээлчийн “Монгол нүүдэл” хэмээх  эсгий зураг бий .

Уг эсгий зурагны онцлог нь гэвэл эсгий зургийг өөрийх нь өнгөөр шивж гаргажээ. Ямар ч будаг ашиглаагүй яг өөрийх нь байгалын өнгөөр хийснээрээ бусад эсгий урлалын бүтээлүүдээс ялгаатай. 

Цаашлаад уран бүтээлч Н.Хишигбаатарын “Дарханы нэг өдөр” гэх зураг өөрийн эрхгүй нүд булаана. Дархан хотын бүтээн байгуулалтыг тухайн зурагт тусгаж өгсөн гэдгээрээ онцлогтой. 

Мөн С.Мөнгөнзул зураачын “Сарны саруултайд”, “Говийн зэрэглээ” гээд хоёр бүтээлийг алгасалгүй өнгөрч болохгүй. С.Мөнгөнзул зураач маань монгол зургийн аргаар уран бүтээлээ туурвидаг нь дээрх хоёр бүтээлээс илт. Эдгээрээс гадна Б.Түмэнжаргалын  “Мөнгөн тоногтой эмээл”, өвлөн уламжлагч Г.Эрдэнэтөгсийн 2003 онд Юнэско-гийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн “Цахилгаан морин хуур” бий.

Харин боловсролын хөтөлбөрийн тухайд  Дархан-Уул аймгаас дөрвөн боловсролын хөтөлбөрийг уг үзэсгэлэнтэй холбогдуулан зохион байгуулж байна. “Надтай хамт найрамдлын музей”-д гэх нэртэй Дархан хотын бүтээн байгуулалтыг харуулсан буддаг ном. Мөн хөлөгт тоглоом ч тэнд бий. Үүнээс гадна оньсого, таавар зэрэг хөтөлбөрүүд энд багтана. Илүүтэй хүүхэд залуус руу буюу ирээдүй рүүгээ чиглэсэн хөтөлбөр боловсруулжээ.

Гол нь онцлог нь гэвэл ширээн дээр түлхүү нааддаг хөлөгт тоглоомыг эсгийн дээр тоглодог болгож заншуулж байгаа ажээ. Мөн тоглоомыг модон дээр хэвлэсэн нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Үүнээс гадна ширээн дээр үйчүүр, хорол тоглоомууд ч бий. 

Бидний уламжлалт соёл, зан заншил арвин баялаг агаад өв соёлоо залуус, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь хэн бүхний үүрэг, хариуцлага. Тиймээс "Монгол гэр" үзэсгэлэнгээр зочилж өв соёлтойгоо танилцаарай.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав