Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлч хамт олон Италийн нэрт зохиолч Карло Коллодигийн алдарт зохиол “Пиноккиогийн адал явдал” сонгодог зохиолыг анх удаа хүүхдийн жүжиг болгон тайзнаа туурвин, өнөөдөр нээлтээ хийж байна.  

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм.

Тус жүжгийн найруулагчаар Б.Анхбаатар, зураачаар Б.Анхбаатар, В.Энх-Амгалан нар ажиллажээ. 

МОДОН ХҮҮГИЙН ТҮҮХЭЭР ХАМТДАА АЯЛЦГААЯ...

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав