Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаан даргалагч Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд төслийн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Байнгын хороодоос хамтран боловсруулсан “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Ажлын хэсгээс гаргасан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэдэг горимын саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав