УнгарУлсын Үндэсний Ассамблейн даргаКөвер Ласлогийн урилгаар Унгар Улсад айлчилж буй  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоо. Тэрбээр тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Унгар хоёр улс газар нутгийн хувьд алс хол орших ч гэлээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоотой байдаг нь манай хоёр орныг сэтгэл санааны хөрш болгодог гэж  үздэг.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Улс төрийн харилцааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. Үүний том илрэл өнгөрсөн 2023 онд Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло Монгол Улсад айлчилж байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа миний бие ийнхүү Унгар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Манай хоёр орны харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдэг. Унгар Улсын Засгийн газраас монгол оюутнуудад тэтгэлэг олгож, манай улсад нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байдагт монголын ард түмэн талархалдаг юм.

Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг. Өөрийн улсын түүх, хэл, соёлоо хадгалан авч явах нь тухайн улсын иргэн бүрийн үүрэг. Харин харь улсын түүх, хэл, соёлыг сурч мэдэн, дэлхийд сурталчилна гэдэг нь ачит үйлс бөгөөд хүндлэлийн дээд хэлбэр гэж боддог. Өнөөдрийн энэ Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн Алтай, Монгол судлаачдыг харахад  туйлын баяртай байна. Цаашид та бүхний энэ ариун үйлсэд өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих болно гэдгээ илэрхийлж байна гэв.

Түүний дараа Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв ази судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол судлалын төвийн тэргүүн, доктор, профессор Бирталан Агнеш “Алтай овогтнуудын домгоос: Чонын дүр нь эрт үеэс өнөөг хүртэл”, Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотын их сургуулийн орчин үеийн түрэг хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч, Монгол судлалын төвийн тэргүүн, доктор, профессор Мехмет Өлмез “Алтай судлалын ач холбогдол”, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Их сургуулийн монгол судлалын лектор, Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба төв ази судлалын тэнхимийн зочин багш, доктор Ж.Уянга “Алтай хэлний холбоос хэл зүйн сурах бичгүүдэд туссан нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.

Мөн Улсын Их хурлын дарга Г.Занданшатар “Алтай судлал түүхийн хуудаснаа” хэмээх илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ,Алтай судлалын түүхийг Чингис хаанаас өмнөх, Чингис хааны үед, Чингис хааны дараа гэсэн үндсэн гурван үед хуваан үзэж илтгэл тавилаа. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав