Италийн нэрт уран бүтээлч Мауризио Каттеланы хананд скочоор тогтоосон гадил бүхий “Комедиан” нэрт бүтээл 6.2 ам.долароор зарагджээ. Уг бүтээл нь Нью-Йорк хотод байрлах “Sotheby’s” компанийн явуулсан дуудлага худалдааны үеэр ийнхүү өндөр үнэ хүрчээ. Тус бүтээлийг Хятад криптовалютын бизнес эрхлэгч худалдан авсан байна.
“Sotheby’s” компани эл бүтээлийг 1-1.5 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан боловч эцсийн үнэ таамаглалаас дөрөв дахин их байв.. Харин “New York Times” сонины мэдээлж байснаар бол хана дээр скочдсон гадил нь 0.35 ам.долларын үнэтэй юм. Үүнээс өмнө “Комедиан”-ы гурван хувилбар нь 120, 150 мянган ам.доллароор зарагдаж байжээ.
Каттелан тус бүтээлээ олон нийтэд танилцуулснаас хойш интернэт дээр урлаг гэж юу вэ гэх сэдэвтэй мэтгэлцээн хүчтэй өрнөсөн билээ. Өнгөрсөн онд Сөүлийн Үндэсний их сургуулийн урлагийн ангийн оюутан Сөүл хотын "Лиум" урлагийн музейн ханан дээрээс Каттеланы уг алдарт бүтээл болох скочоор тогтоосон гадил жимсийг салгаж авч идсэн ч удаа бий. Каттелан нь нийтийг хамарсан соёлыг сорьсон хошин зохиолоороо алдартай бөгөөд ихэвчлэн концептуал урлагийн талд маргаан үүсгэдэг. Каттелан нь нийтийг хамарсан соёлыг сорьсон хошин зохиолоороо алдартай бөгөөд ихэвчлэн концептуал урлагийн талд маргаан үүсгэдэг уран бүтээлч юм.