“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ үргэлжилж байна.

Тус чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлэв. Түүнийг илтгэл, олон улсын чуулга уулзалтын индрээс хэлсэн үгийг уншигчдадаа утгачлан хүргэе.

Эрчим хүчний аюулгүй байдлын үндсэн зарчим нь бидний өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг хангасан эрчим хүчний тогтвортой байдал, найдвартай хангамжийн цогц юм. Энэхүү үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшил, экологийн тогтвортой байдлыг хангах үндсэн суурь болж өгдөг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал болоод эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт илүү өргөн ухагдахуунтай болжээ.

Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллах болно. Бид эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн хэлбэлзлийн эсрэг бат зогсож чадна. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байна.

Дэлхий нийтийн өмнө тулгагдаад буй асуудлыг өдгөө аль ч улс гүрэн дангаараа шийдэж чадахгүй. Хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй томоохон хямралтай нүүр тулаад зогсож байна. Европт болж буй үйл явдал Азид нөлөөлөх боломжтой. Орос, Украин хоорондын зэвсэгт халдлагаас үүдэн дэлхийн эрчим хүчний зах зээл сүүлийн үед цочролд орж, даван гарах хүндхэн сорилттой тулгарсан. Мөн ковид-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өртөг нэмдэгдэж, дэлхийн олон оронд хүсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хил хязгааргүй сорилтууд тулгарсан. Тиймээс бид хамт ажиллаж, хамтын хүчин чармайлтын үндсэн дээр уг бэрхшээлүүдийг даван туулах учиртай. Үүний хамгийн оновчтой жишээ бол байгаль орчныг хамгаалах явдал мөн. Үндэстэн бүрийн нэгдмэл байдал урьд урьдынхаас илүү чухал болжээ. Тиймээс гар нийлж ажиллах цаг ирсэн байна.

Өнөөдөр бид дэлхий нийтийг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд анхаарч, арга хэмжээ авахын тулд нэгдсэн. Эрчим хүч бол улс орны хөгжил, хүн төрөлхтний оршин тогтнох үндэс суурь мөн. Магад 200 жилийн өмнө цахилгаан эрчим хүч бидний мэдэлд байсангүй. Хүн төрөлхтөн хүйтэн, халуун, харанхуйтай тэмцэж байлаа.. Үүнээс гадна хоол хүнсийг шинээр нь хадгалах боломжгүй тул олон арван хүн ходоодны өвчнөөр шаналж байсан юм. Тиймээс эрчим хүч бол хүн төрөлхтний хөгжлийн түүх мөн гэхэд хэтрүүлэг болохгүй.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын асуудлыг эрчим хүчээр шийдэж болно. Иймийн учир огт эргэлзэлгүйгээр олон улсын хамтын нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд хүртэл хязгаарлахад хамтарч ажиллах хэрэгтэй.

Уг арга хэмжээг санаачилж хүмүүсийн анхаарлын төвд хүргэсэн Бан Ги Мүн бол тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхийд анхлан хэрэгжүүлсэн хүн. Тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Парисын хэлэлцээрийг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авсан. Түүнд алга ташихыг та бүгдээс хүсэж байна.

Парисын хэлэлцээрийн дагуу Солонгос улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 14 хувиар бууруулах томоохон зорилт дэвшүүлсэн агаад зорилгодоо хүрэхэд ердөө долоон жил үлджээ. Цэвэр эрчим хүч рүү шилжинэ гэдэг үр өгөөж өгөхүйц томоохон ажил мөн. Улс орон бүхний нөхцөл байдал ондоо тул цэвэр эрчим хүч рүү шилжих хурд харилцан адилгүй хэвээр байгаа. Гэсэн ч бид саруулхан ирээдүй рүү шилжих хэрэгтэй.

Солонгос улс өдгөө устөрөгч болон цөмийн эрчим хүчний асуудалд анхаарч байна. Ерөнхийлөгч Юн Сук Ёол “Устөрөгч нь эрчим хүчний дараагийн валют байх болно” гэдгийг удаа дараалан цохон тэмдэглэсэн. Ерөөс Солонгос улс устөрөгчийн тухай хуулийг баталсан дэлхийн анхдагч орон билээ. Цаашид дэлхийн устөрөгчийн үйлдвэрлэлийн экосистемийг бий болгоход Солонгос улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа. Өнөөдрийн уулзалт дэлхийн цэвэр эрчим хүчинд шилжих хамтын ажиллагаанд түлхэц болоход итгэлтэй байна”.

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар

Чуулга уулзалтын хүрээнд “Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал”, “Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал”, “Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих”, “”Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцож байна.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав