Та загварын салбарт өөрийн ялгаралаа бүтээж чадсан уу?
“Channel”, “Louis Vuitton” гэхээр хамгийн түрүүнд юу санаанд тань ордог вэ? Тансаг байдал, дээд зэрэглэлийн чанар чансаа, статусын илэрхийлэмж бодогдож байна уу. Тэгвэл танд төрж байгаа уг мэдрэмж дан ганц бүтээгдэхүүний чанар, загвартаа бус харин бидэнд өгч буй үнэ цэн нь тодорхой байгаад оршино. Мөн энэхүү үнэ цэнийг он удаан жилийн турш хадгалж, тархи оюунд хадаж өгсөнтэй шууд холбоотой.
Брэндинг нь лого, өнгө төдийгөөр хязгаарлагдах боломжгүй агаад ард нь тээж буй философи, үнэ цэн, ялгарлыг тодорхойлон бүтээж, түүгээрээ хэрэглэгч, олон нийтийн оюун тархи, сэтгэл хөдлөлтэй холбоос үүсгэн хоногших тухай цогц ойлголт юм. Бизнес хэр амжилттай, урт хугацаанд оршин тогтнох нь брэндингээс шууд шалтгаалдаг.
Тэгвэл стилист, имижмейкэрийн сургалт үйлчилгээ явуулдаг “Vskos” студи загварын салбарын бизнес эрхлэгчдэдээ зориулж “Fashion branding” сургалт, үйлчилгээ явуулж эхэллээ. Бизнесээ хөгжүүлэх, дараагийн цоо шинэ түвшинд хүргэх зорилготой хэн бүхэн тус сургалтад хамрагдах боломжтой. Сургалт ирэх оны нэгдүгээр сарын 03-наас эхлэх ба 10 модуль хичээл орох юм. Тус сургалтад сууснаар брэндийн философи, үнэ цэн, архетип, визуал болон үгэн илэрхийлэмж гэх мэт үндсэн ойлголтуудаас эхлэн сошиал медиа, контентийн концепт гаргах зэрэг системтэй мэдлэгийг олж авахаас гадна өөрийн брэндээ хөгжүүлэх чадварт суралцах болно.
Шинэ ондоо бүтээгдэхүүн үйлчилгээгээ цоо шинэ түвшинд хүргэх боломж бий.