Харри Поттерын фенүүд, Ж.К.Роулингийн зохиолд шимтдэг уншигчдын хувьд Монсударын хүүхдийн номын “Жангар” редакцын хамт олон нэгэн шинэхэн түүхийг дэлгэжээ.

Энэ бол Хогвартс дахь Харри Поттерын анхны зул сарын баярын түүх юм. Уг номыг “Харри Поттер бас Философийн чулуу” номоос сонгон авсан эшлэлүүдээр баяжуулж, агуулгыг зул сарын баярын үдэш, уур амьсгалтай холбон хүүрнэснээс гадна хятадын нэрт зураач Зиеи Гаогийн гайхалтай зургуудаар чимэглэж уншигчийн сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг бүтээжээ.

“Зул сарын баяр дөхжээ. Арванхоёрдугаар сарын дундуур нэг өглөө сурагчид сэрээд хатал шилтгээний эргэн тойрон бүхэлдээ цасанд хучигдсан байлаа”.

Харри Поттер болоод Хогвартсын зарим багш нар, Хагрид, Рон Уизлигийнхан сургуульдаа зул сарын баярыг угтаж байна. Их танхимд олон мянган лаанууд агаарт хөвөн гэрэлтэж, сүрлэг сайхан гацуур модод гялалзаж, зул сарын баярын өглөө аз жаргал авчрах шинэхэн бэлгүүд ил зуухны дэргэд хүлээнэ. Энэ бол халуун дулаан, үерхэл нөхөрлөл, амтат зоог, гэнэтийн шидэт гайхамшгууд гээд Харригийн хэзээ ч мартахгүй дурсамжийг бүтээх баярын орой юм.

Тэр дундаас Харрид зул сарын өглөө нэгэн бэлэг ирсэн нь үл үзэгдэгч нөмрөг байх болно. Харин хэн илгээснийг нь Харри мэдэхгүй. Гэхдээ л энэ бол аавынх нь хэрэглэж байсан нөмрөг. Түүнийг ухаалаг ашиглаарай хэмээн хичээнгүйлэн захисан зурвасын хамт иржээ. Харри нөмрөгөө хэчнээн ухаалаг ашигладаг болохыг бид мэднэ. Харин энэ удаад тэр шинэхэн авсан нөмрөгөөрөө юу хийх гэж байгаа бол... Бид номын төсгөлөөс цааш ургуулан бодож, уншигчид хоорондоо ярилцах боломжтой.

Удахгүй хотын дээрээс тунгалаг талст бүхий цасан ширхгүүд хаялж, албан байгууллага бүр үүдэндээ шинэхэн гацуур гэрэлтүүлнэ. Тэр нандин хором мөчүүдийг Хогвартс дахь Харригийн зул сарын баяртай хамт тэмдэглэх нь уншигч бүрийг гайхалтай үдшийн нэг болох биз ээ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав