Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардал
  • Даатгал

Тавигдах шаардлага 

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх

Бүртгэл

БҮРТГЭЛ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Өргөдөл – (Энд дарж татаж авна уу);
  • Төгссөн сургуулийн диплом;
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  • Гадаад пасспорт;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь).

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно.

  • Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт холбогдон авч болно.
  • Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав