Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн 8-р хуралдааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Жэ Вон, Ким Жүнжэ нартай уулзаж, хамтран Азийн урлагийн фестивалийг зохион байгуулах талаар ярилцлаа.

Энэхүү урлагийн фестивалийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, чадавхжуулах, жендерийн эрх тэгш байдлыг сурталчлах, мөн ICAPP-д нэгдсэн Ази тивийн бусад улсуудыг фестивальдаа нэгтгэх талаар санал нэгдлээ.

Уулзалтын төгсгөлд, талууд хамтарсан фестиваль зохион байгуулах асуудалд ажлын хэсэг байгуулан, соёл, урлагийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав