Тимоте Шаламе найруулагч Жэймс Мэнголдын найруулсан “A Complete Unknown” намтарчилсан кинонд Боб Диланы дүрийг бүтээснээрээ анхны томоохон шагналын урьдчилсан шалгаруулалтад ялалт байгуулж, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. Түүнтэй энэ номинацид Адриэн Броуди, Дэниэл Крейг, Колман Доминго, Рэйф Фэйнс нар өрсөлдсөн байна.
Тэрбээр шагнал гардан авах үеэрээ “Бид бүгд л агуу байдал руу тэмүүлж, агуу хүмүүсээс урам зориг авдаг. Энд сууцгааж байгаа гайхалтай хүмүүсээс ч бид урам зориг, үлгэр дуурайл авдаг юм шүү.Энэ шагнал надад цааш үргэлжүүлэх хүч, зориг болж өглөө. Маш их баярлалаа” хэмээн хэлжээ.