Найруулагч Б.Амарсайханы ээлжит уран бүтээл болох “Орлон тоглогч” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. “17” продакшн болон “Voo”-тэй хамтрын бүтээсэн тус киноны эхний бүлгийн есөн анги хэдийн үзэгчдийн хүртээл болсон юм. Харин тус киноны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Primacineplex” кинотеатрт зохион байгуулж, 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулсан билээ. 

Тус үзвэрийн үеэр найруулагч Б.Амарсайхан болон киноны гол дүрийн жүжигчид болох Б.Ноба, Ч.Одгэрэл, Э.Билэгтмаа нарын уран бүтээлчид үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлж тэдний сэтгэгдлийг сонсохоос гадна, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа хийв. 

Уг бүтээл нийт 16 ангитай бөгөөд киноны талаар мэргэжлийн талаас дүгнэн ярилцахад хэтэрхий эртэднэ. Харин эхний ангиудыг үзсэнийг хувьд сэтгэгдлээ илэрхийлэх бол чөлөөтэй. Амьдралд, магадгүй амьдралын хамгийн үнэт зүйл дээр бусдын орлон тоглогч байх нь хувь хүний сэтгэл зүй, бусадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? Асуулт маш чухал. Хүн бол нийгмийн амьтан боловч тэрхүү нийгэм доторх үнэт зүйлээ авч үлдэхийн тулд тэмцдэг. Магадгүй өнгөрснөөс үлдсэн дурсамж, тэрхүү дурамждаа чин үнэнч хандах үйлдэл. Цогц өргөн санааны хамаарлаас үүдээс ямар ч асуултыг тавьж болно. 

Гэвч үнэндээ орлон тоглогч маань өөрийнхөө орлон тоглогч болчихоод байх шиг ээдрээт дүрүүдийн зөрчлийг киноны уур амьсгал мэдрүүлж эхлэх нь дарамттай агаад түүнийгээ наргиа, зугаа цэнгэл бүхий хөнгөн зураглалуудаар дадамгай нууцалснаар киноны эхний ангиуд хөвөрдөг. Цаашид үргэлжлэх үйл явдлыг таамаг төдийгөөр үзэгчдийг урхинд оруулна гэсэн үг шүү дээ.

Мэдээж цуврал, тэгээд сайн кино дүрийн задаргааг эрт хийдэггүй. Гэхдээ тухайн бүтээл хэчнээн дүрүүдтэйгээс хамаарч эргэн учрах эсвээс ахин учрахгүй байх зэрэг боломжуудыг найруулагч үүсгэж болно. 

Түүнээс гадна эл кино хайр дурлалын боловч сэтгэл зүйн зөрчлийн шинжтэй. Хайр ямагт хоёр хүний бие биедээ татагдах сэтгэлийн харилцан үйлчлэл, хүч, зоримог шийдвэрүүдээс үүдэн оршихуйд цогцоор бий болж, домог болон хувилах нь тодорхойлогддог. Зөвхөн нэг л талаас харилцан үйлчлэлтэй хайрыг ямагт хагацал дагалддаг. “Орлон тоглогч” кинонд утга цаашид хэрхэхийг тааварлашгүй. 

Ямартаа ч гол дүрүүдийн хоорондын хайр сэтгэлийн зөрчлийг бага насны үйл явдалтай холбосон нь тийм онцгой шийдэл биш. Гэвч тэдгээрийг дурсамж болтол дэлгэцэд бүтээж, дурсамжийн сайхнаас үүдэлтэй үйл явдлын зөрчлүүдийг илрүүлж байгаагаас үзвээс энэ нь харин ч эсрэгээрээ тун оносон шийдэл мөн гэлтэй.

Одоо 10 анги үзэгчдийн хүртээл болсон. Сүүлийн зургаан анги биднийг ямар үйл явдлаар сэгсчиж, өөрсдийнхөө орлон тоглогч болж үлдэх үү, үгүй юу гэдгийг яахин сануулахыг хүлээх л үлдлээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав