"Фантастик" продакшны хөдөлмөрч, уран бүтээлч залуусын ээлжит бэлэг болох “Зүрхний хилэн” киног монгол хүн бүр хоног тоолон хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Тус продакшны найруулагч Б.Тамир ийнхүү анхны түүхэн киногоо найруулан бүтээж үзэгч олны хүртээл болгов.
Өмнө нь "Маш нууц", "247 хэм", "Миний ах атаман", "Аз жаргалын шок" зэрэг кино найруулж байсан Б.Тамир Манж Чин улсын дарлалд өртөж, таван цулаа хэмхчүүлж, эх орныхоо төлөө цолхилох зүрхээ зориулсан эрэмгий монгол эрсийн түүхийг 1860-аад оны цаг үетэй холбосон кино бүтээсэн нь энэ.
Харин өгсөн ярилцлага бүртээ Монголын кино урлагийн хөгжлийг арван шатаар урагшлуулчихсан мэт сэтгэгдлийг үлдээж байсан хүлээлт ихтэй, хийсэн залуус нь “шинэ, шинэлэг, шинэчлэл” гэх үгсийг давтаж, бүтээлч оюун ухаан, уншиж судалсан үүх түүх, номын мэдлэгээ гайхуулж ирээдүйн дүү нар минь “ном унш, түүхээ судал” гэж анхааруулах болсон тэд ямар хямдхан зөрчилтэй бүтээл дэлгэцэнд амилуулснаа нэг нь ч гэсэн ухамсарласан болов уу.
1.
Судлаач, доктор П.Батхуяг “Фантастик” продакшны ээлжит нэгэн уран бүтээл болох “Маш нууц” киног “Хашхираан доторх маш нууц” гэж дүгнэсэн байдаг. Ер нь тус хамтлагийн залуус “Миний ах атаман” хэмээх залуусын цөсийг багагүй хөөргөсөн, сүржин зургууд бүхий рекламны хэдэн дүрс нийлүүлсэн шиг утга санаа нь энд тэнд төөрч тусгай зангилаа бүртээ эрч нь суларсан дэлгэцийн бүтээл хийснээс хойш “хашгираан”-ыг үргэлж чухалчлан харах болсон нь “Зүрхний хилэн” дээр бүүрч тодхон харагдаж байсныг нуух юун.
Урлаг үнэндээ хүнд сайхан сэтгэгдэл, омогшил төрүүлэхээс илүүтэй “асуулт” үлдээхийг чухалчилдаг. Утга санааны хувьд аль хэдийн хүн бүхний танил болсон зүйлсийг дэлгэрүүлэн нуршиж сүржин, хурц үйл явдлуудаар чимэглэснээс өөр зүйл олж харсангүй. Олон нийтийн харцыг булаахын тулд хэтэрхий гоёж гангалаад камерын өмнө зогсоочихсон хүн шиг санагдана. Бид бахархах, харуусах ч түүхтэй улс мөн. Гэвч “Хангал морины туурайгаар монгол шороогоо тамгална” гэж андгай өргөсөн өнөөх сайн эрс нь морио хаяж тэмээ зайдалчихаад морьтой хүний араас хөөж яваа үзэгдлийг харахад ямар “манж” нь ийм үйл явдлыг зохиолын дундуур шургуулах санааг тэдэнд тавьж, өнөөдүүл нь дэмжив гэж халагламаар.
Монголд сайн кино хийгдэхгүй байгаа нь “сайн зохиолч алга” байгаатай холбоотой гэж саймширдаг урлагийнхан маань өөрсдөө ёстой л атгахан зүрхний хилэнгээрээ зохиол бичжээ. Манж үндэстнийг эсэргүүцэн босож, эх орон, атга шорооныхоо төлөө тэмцсэн шилийн сайн эрс, улс үндэстнийг хатуу бодлогоор барьж, туйлдуулж асан Чин гүрний амбан Фунь Жоу нарын хооронд хэтэрхий хиймэл, хямдхан зөрчил үүссэний эцэст өнөө л хашгирч орилсон тулалдаан өрнөнө. Зөвхөн архивын дүрс ашиглаж, хөдөлгөөнд оруулсан эксперменталь кино бүтээгээгүйгээс хойш зохиолыг сайн боловсруулах хэрэгтэй байв. Хүүрнэл давамгайлах болсон өнөөгийн кино урлагт эхлэл, төгсгөлөө мартаж орхисон, дутуу тайлалтай киногоор дэлхийн сонорыг дэлдэнэ гэдэг юу л бол.
Мэдээж кино урлагийн талаас яриа үүсгэнэ гэвэл “Зүрхний хилэн”-г жишээ болгон татахад хэтэрхий жулдана.Учир нь зохиол, харилцан яриа бол найруулагчийн чанартай зэвсгүүдийн нэг буюу барьж буй барилгын хана болохоос суурь биш. Гэвч нэгэнт л түүхэн сэдэвтэй, нийтийн зорилгод таацуулан хийсэн бүтээл хойно аман ярианаас сэдэвлэж бичсэн логик дараалал муутай зохиолоор үзэгчдээ дахин хуурахгүйг хүсэхээс өөр яалтай.

2.
Хүүрнэх процессын хувьд гол дүрийн баатрыг тодруулах зөрчил, туйл хийгээд тайлал чухал үүрэгтэй. Гэтэл шилийн сайн эрсийн огцом хэрнээ хямдхан зөрчил туйл руу эцэслэн хүрэх “хашгираан” утга хийгээд ур хийц муутай тайлал нь арилжааны киноноос хэтэрч чадаагүйг тодхон харуулж байна.
Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдох болсноор үйл явдал эхэлдэг. Гэтэл өмнө нь хэн ч хэзээ ч оргож байгаагүй чанга дэглэмтэй тэрхүү тамын газраас зугтаж одсоноор үйл явдал эхэлнэ. Мөнхүү монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фунь Жоу өөрийн эрх мэдэл болоод хэрцгий зан араншиндаа огтхон ч тохироогүй явцуухан аргуудыг хэрэглэдэг.

Гэтэл ард иргэдийнхээ өмнөөс босч хаад ноёдтой тэмцэлдэж, эх орныхоо төлөө цохилох зүрхээ зориулахаар андгай тангарагаа киноны үйл явдал эхлэхэд нэгэнт өргөчихсөн залууст маань эрх чөлөөний бичиг тийм үнэ цэнтэй байх хэрэг үү? Үгүй л болов уу? Тэд эрх чөлөөгөө тусгаар улсаа тунхаглуулж, харийн дайсныг халдашгүй болтол номхруулсны дараа олж авахын төлөө эцсээ хүртэл тэмцэх мэтээр кино эхэлсэн шинэ зөрчил үүсгэхдээ буруу сэдэв рүү үйл явдлыг түлхэж орхих шиг санагдана.
Үйл явдлын өрнөл, шинэ залуу үеийн өнгөрсөн түүхийн бараан сүүдрийн тухай ойлголт, эмзэглэл, манж үгийг чадамгай эзэмшсэн жүжигчдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэхгүй бол жинхэнэ туйлширсан хэрэг болох биз. Гэвч...
Кино бол нийлмэл урлаг гэдгийг уншигчид андахгүй. Гэтэл олон амьтдын зургийг нэг дор авах гэж бүхэл бүтэн долоо хоног зарцуулсан тухайгаа кино бүтээгчид маань хуучилсан санагдана. Харин хаанаас модон дундуур давхиж явааг нь харахад зэрлэг гахайг санагдуулам чоно гараад ирэв. Ийм итгэл үнэмшил муутай график юунд найдаж хийсэн юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Мөнхүү сайн эр Эрболд /жүжигчин М.Батбаяр/ нэгэн буурал зүсмийн азрага бугуйлдах ба дөнгөж татаад эргүүлэхийн төдийд “ногттой” болчихсон байдаг, усанд тэмээтэй цөмөрч унасан залуу хүүг татаж гаргахдаа бууны бөгсөөр мөсийг ганцхан цохиод л хагалчих нь боловч их том цүнхээлээс татан гаргаж буй харагдана. Шилийн сайн эрс олдохгүй нуугдсан газрыг нутгийн залуус болоод, хар тамхиний мэдээлэл хүргэсэн нутгийн ноёд ч амархан олоод ирдэг. Тэд болгоомж хэтэрхий муутай байв уу, нутгийн ард ам султай хэрэг үү? Мөнхүү өвөл цонхны цаана далбайсан навчтай ногоон мод найгаж байх ба цастайд толгой нүцгэн, зун нь бүгд малгай өмсчихнө.
Энэ мэт жижиг сажиг хэт олон алдаануудыг нуршиж үл барна. Үзэгчдийг уярааж, уйлуулах гэсэн сонгомол аргыг кино бүтээх гол зэвсгээ болгон дайрдаг “Хувьсал” продакшны нэгэн адил цус нулимсандаа холилдсон хурц үйл явдлууд л төгсгөлд бүр ч их өрнөх нь харамсалтай.

3.
Манай кино урлагийн салбарынханд найруулагчийн үүрэг бол зөвхөн киногоо найруулах, бүтээх ёстой гэх хэвшмэл ойлголт бий. Гэтэл дэлхийн олонхи алдартай найруулагчид өөрсдөө зохиолоо бичдэг. Б.Тамир ч мөн тухайн киноны зохиолыг тусгай мэргэшсэн хүн бичих ёстой гэх хандлагаас татгалзаж буй нь сайн хэрэг. Учир нь үзэгч та бүхэн жинхэнэ урлагийн сор болсон бүтээлүүдийг үзэж, судлаад үзвэл энэ тал дээр надтай огтхон ч маргахгүй хийгээд кино бол бүхэлдээ найруулагчийн бүтээл байдаг болохыг ойлгоно.
Харин “Зүрхний хилэн”-нд найруулагчаас илүү зураглаач, кино зураач нь үүргээ тун гайхалтай биелүүлжээ. Мэдээж зохиолын хэл, шүлэглэж ярих зэрэг нь зарим цаг дор орчин үеийн хэллэгтэй хутгалдаад байсныг үл тооцвол маш сайн болсныг дурдууштай. Дашрамд өгүүлэхэд хэлний асуудал дээр “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн зохиолч Б.Цогнэмэх давхар ажиллаж, санаа бодлоо хуваалцсан гэдгийг найруулагч мөн өгүүлсэн байсныг санууштай.
Манж амбанд цэс хариуцсан данжаад “Хар тамхыг Монгол руу их хэмжээгээр оруул. Тэгсэн цагт монголчуудын цөсийг дарна” хэмээдэг. Үүнийг голд тойрог зураг бүтээж, үйл явдлууд нь түүнийг тойрон эргэлдсэн бүтээл туурвиж болох байлаа. Гурав дөрвөн замаар их хэмжээний хар тамхи оруулж ирж байгаа тухай ярьсан ч төгсгөлд нь адууны төлөө бүгд үхээд дуусч буй нь нөгөө л нэг үзэгчдэд зориулагдсан хиймэл ахуйг үүсгээд буй юм.
Үгүй бол хар багаас өөрийн нутгаас гарч харийн газар эрдмийн мөр хөөсөн Жамьян дээр утга санааны томоохон тоглолт хийж болох байв. Гэвч гол санаануудыг няцааж ихэс дээдсийн өөдөөс тэмцэж ардын олон дуунд мөнхөрсөн шилийн сайн эрс рүү л анхаарал хандуулсан нь тиймхэн санагдана.
Атга шорооныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн сайн эрсийнхээ тухай огшиж, омогшил төрүүлсэн кино бүтээж болохгүй гэсэн зүйл үгүй ч гэлээ алдаа гаргасан л бол урлагт түүнийг өмөөрөх хууль үйлчилдэггүй.
“Миний хувьд төгс кино гэдэг таны нүдний ард бүрэлдэж нүд чинь киног дэлгэцнээ проекцоор гаргаж байгаа мэт байх ёстой. Энэ бол бодлын процесс. Кино урлаг бол бодлын процесст хамгийн дөхүү урлаг” хэмээн Жон Хюстон хэлсэн байдаг. Харин “Зүрхний хилэн”-г үзээд юу бодов, утга санааны далд гүнзгийрэл, давхар санаа агуулсан үйл явдал кинонд гарсан гэж үү? Үнэндээ бүх үйл явдал, тэдний өгүүлж буй санаа нь илхэн байсан.
Сайхан эх орончдын дүрэлзсэн түүх нь шальдир бульдирхан зохиолдоо ийнхүү хөөрцөглөж хийсэн бүтээл болчихжээ. Биеийнх нь эд эс бүхэн “эх орон” гэх хоёрхон үгнээс бүтчихсэн мэт царайлж, үзэгчдийг айн сүрдэж, эсвэл омогшил төрүүлэхүйцээр хашгирч чадвал жүжиглэлт нь сайн болох мэтээр нэгэнт ойлгоод эхэлчихсэн алдаагаа засч залруулахад уг нь оройтоогүй байна.
“Та нар шарласан түүхийн хуудсанд нэр чинь бичигдэхгүй ч ял цаазын дэвтэрт л тодоос тод үлдэх юм даа” гэж. Ерөөсөө тийм л үе байсан. Кинон дээр гарч байгаа шиг бослого энд тэнд зөндөө болсон. Манжууд биднийг ингэлээ гэж юу гэж тэмдэглэх вэ дээ. Ам дамжсан яриа л үлдсэн” хэмээн найруулагч Б.Тамир “gogo.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тиймдээ ч ам дамжсан яриан дээр суурилан түүхэн, уран сайхны кино зохиолоо биччихсэн байгаад нь эргэлзэх зүйл алга. Ийм л учраас “атгахан зүрхний хилэнгээр” гэж кинон дээр гардаг шигээ атгахан зохиол, зөрчил, тайлалтай нөгөө л нэг арилжааны бүтээлүүдийг нэг болчихсоныг гайхах юун.