Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл болох “Чимээгүй хотын жолооч” кино энэ сарын 21-нд Таллин хотын Олон улсын кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийхээр болжээ.
Учир нь тус бүтээл Эстони улсын “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт бусад орны 12 бүтээлийн хамт шалгарсан билээ.
“Чимээгүй хотын жолооч” киноны ассент найруулагч болон продюсераар Төрмөнхийн Номуунзул ажилласан бол дууны найруулга болон өнгө шүүлтийн ажлын Франц улсад хийж гүйцэтгэсэн байна. Дүрүүдэд А.Түвшинбаяр, Г.Наранцэцэг, М.Бат-Эрдэнэ, М.Цогт, Н.Пүрэвдорж нар тогложээ.