Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор залуусын дунд ном унших соёл түгэн дэлгэрч шинэ, шинэ хэвлэлийн газрууд шил дараалан мэндлэх болжээ. Мөн цахим орчин уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, аливаа нэг номын талаар мэтгэлцээн өрнүүлдэг “групп”, “пэйж хуудас”-ууд олноор нээгдэв. Тэдгээр дотор өрнөж буй үйл явдлыг ажиглахуйд номыг цахим хэлбэрээр бус хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үзэж буй нь илт.

Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ бол “Номын ертөнц” ТББ-гаас зохион явуулдаг уламжлалт “Номын баяр” юм. Жилд хоёр удаа болдог. 

Энэ жилийн 35 дахь удаагийн "Үндэсний номын баяр" ирэх 5 дугаар сарын 17-оос 19 -ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тухайд дурдалгүй өнгөрч болохгүй. 2005 онд Б.Сувд Монголд анх удаа номын мэдээлэл, зохиогчдын тухай яриагаар дагнасан “Номын ертөнц” нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч, уншигчдад хүргэсэн билээ. Мэдээж түүний ард номд хайртай, уншигчид, номын соёлын түгээн дэлгэрүүлэх зорилготой залуус нэгдсэн байв. Эндээс л 14 жил тогтмол үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд гар бие оролцож, хөдөлмөр зүтгэлээрээ жигүүрлэсэн тэдний түүх эхэлнэ. 

Харин 2018 оноос өөрийн гэсэн өнгө төрх, хэлбэрийг өөрчилсөн ч тус нэвтрүүлгийг даган дуурайсан ном, соёлтой холбоотой контентууд бүтээгдэх болжээ. Зохиолч  уншигчид, номын клубын уулзалт зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг тасралтгүй зохион байгуулсаар ирэв. Цар тахлын үед энэ нь цахим хэлбэрт шилжсэн бөгөөд хамгийн гол нь үйл ажиллагаа тасалдсангүй. Тэдгээр томоохон ажлуудын нэг нь өдгөө уншигчдын дунд хүлээлт ихээр үүсгэдэг “Номын баяр”-ын арга хэмжээ юм. Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотноо 28 удаа, Эрдэнэт хотод хоёр удаа зохиогджээ. Үндсэн арга хэмжээг зохион байгуулахад санаачлагчаас гадна, “Номын баяр”-ын зөвлөлийн гишүүд, “Номын ертөнц” клубын сурагчид, сэтгүүлийн редакц, зохион байгуулах баг, дэмжигч болон уншигчид оролцон ажилладаг ажээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав