Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлов.
Зочдыг Соёлын сайд Ч.Номин угтан авч, зочид тус музейн Их монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-ыг үзэж, сонирхов.
Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм.
Үүний дараагаар Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт тус музейн хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдэл үлдээв.