Утаа, цахилгаан дулааны үнийг эсэргүүцэж, Засгийн газраас хариуцлага нэхсэн иргэдийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд /2025.01.11/ болж байгаа билээ. Энэхүү жагсаалд хоёр мянга гаруй хүн оролцож байгаа гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл яг одоо зарим жагсагчид Төв шуудангийн урд тал автозамын уулзварыг хааж, нийслэлийн замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Тэд “Эрх баригчдыг гарч иртэл зам хааж зогсоно” хэмээцгээн цагаан даавуугаар Төв шуудангийн уулзварыг хаан зогсоцгоожээ. Иймд нийтийн тээвэр болон, түргэн тусламжийн тэрэг явж чадахгүйд хүрээд байна.