Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарласан.

“Go Mongolia” нээлтийн арга хэмжээг Швейцарын Холбооны Улсын Давос хотноо өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан 54 дэх удаагийн "Дэлхийн эдийн засгийн чуулган"-ы үеэр зохион байгуулж, тус чуулганд оролцсон төлөөлөгчдөд танилцуулсан. Тэгвэл энэ удаад БНСУ-ын нийслэл Сөүл хотноо "Go Mongolia" арга хэмжээг зохион байгууллаа.

Aрга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, бизнес, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцлоо.

Өмнөд Солонгос Улсын тухайд манай улсын гуравдагч хөрш төдийгүй, хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин тэлж буй улсын нэг юм. Мөн манай улсыг зорин ирэх нийт жуулчдын нэлээдгүй хувийг БНСУ-ын жуулчид эзэлдэг. Тодруулбал өнгөрсөн онд манай улс 650 мянга гаруй жуулчин хүлээн авсны 21 хувь нь БНСУ-ын жуулчид байсан. Иймд “Go Mongolia” брэндингийн хүрээнд тус улсад Монгол Улсаа сурталчилснаар БНСУ-аас хүлээн авах жуулчид болон хөрөнгө оруулагчдын татаж, олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “Go Mongolia MonGOlia, Always Moving” брэндинг нь залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн уриалах утгыг агуулж байгаа бол олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг брэндинг юм.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав