Монгол Улсад музейн салбар XX зууны эхэнд шинжлэх ухааны төв болох Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд байгуулагдсан түүхтэй. Тус хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахад шаардагдах бэлтгэл ажилд анхаарч 1924 оны 03 дугаар сарын 23-нд батлагдсан Судар бичгийн хүрээлэнгийн зорилтот хөтөлбөрт музейг оруулснаар Монгол Улсад анх музей байгуулагджээ. Соёлын сайдын 2023 оны А/478 тушаалын дагуу Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг томоохон ажил нь “Монголын музей 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал байв. Хурлыг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн хамтран Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимын 7 давхарт 2024 оны 05 сарын 20-нд зохион байгууллаа.

Энэхүү хурал нь Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бөгөөд, ажлын хүрээнд орчин цагийн музейн түүх судлал, музейн цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын асуудлаар салбар хуралдаанууд зохион байгуулж, музейн хөгжлийн талаар мэргэжлийнхэн нэгэн дор цуглаж хэлэлцжээ. Нэгдсэн хуралдаанд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол Улсын музей 100 жилд- Өв соёл, соён гэгээрэл” үндсэн илтгэлийг тавив.

Уг хуралд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа музейнүүдийг төлөөлөн нийт 30 илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэв.

Салбар нэгдүгээр хуралдаанаар МУЗЕЙН ТҮҮХ, МУЗЕЙ СУДЛАЛ: Монгол Улсын музейн үүсэл ба Судар бичгийн хүрээлэн /1921-1940/, музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт, орон нутгийн музейн түүх, музейг сургалтад ашиглаж ирсэн түүхэн тойм, олон улсын музейн зөвлөл ба Монголын музейн хамтын ажиллагааны асуудлаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Салбар хоёрдугаар хуралдаанаар МУЗЕЙН ЦУГЛУУЛГА, ТҮҮНИЙ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ: Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Чингис хаан Үндэсний музейн үзүүллэгт зориулсан дижитал баримтжуулалтын тухай: интерактив газрын зургийн жишээн дээр ярилцсан байна. Мөн музейн талаарх эрхзүйн баримтын шинжилгээ, музейн модон үзмэр эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал, тавигдах шаардлага, музейн биет үзмэр болох хадны бичвэрийг сэргээн сайжруулах, музейн үзмэрийн баяжилтад хамтын ажиллагаа нөлөөлөх нь, музейн хадгалалт хамгаалалтын судалгааны өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээ шаардлага зэрэг тулгамдсан асуудлуудаар нээлттэй ярилцаж гарц шийдлээ тодорхойлов.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав