Хөл бөмбөгийн Европын тивийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Герман улсын Берлин хотын "Olympiastadion" цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.
Хөл бөмбөг анх XIX дүгээр зууны үед Их Британийн аралд үүссэн цагаасаа хойш хүн төрөхлтний хамгийн агуу спортын нэг болж хөгжсөн түүхтэй. Мэдээж спортын олон гайхамшигт төрлүүд бий ч түүн дундаас хөлбөмбөг, энэхүү спортын тамирчид шиг гялалзсан түүхтэй нь үгүй болов уу.
Тэгвэл Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Англи, Испани багуудын хооронд болсон юм. Харамсалтай нь Англичууд анх эл спортын үүсгэсэн эзэн нь боловч 2:1 харьцаагаар Испаничуудад ялагдлаа.
Тоглолтын 47 дахь минутад Испаничууд Ламин Ямалын дамжуулалтаар Нико Уильямс эхний гоолыг оруулсан бол 73 дахь минутад Английн багийн тоглогч Жюд Беллинхэмийн дамжуулалтаар Кол Палмер тооны харьцааг тэнцүүлсэн юм. Гэвч эцэст нь 86 дахь минутад Испанийн тоглогч Марк Кукуреяагийн дамжуулалтаар Микел Ояарзабал тооны харьцааг 2:1 болгон өөрчилснөөр цомын аварга тодорхой болов.
Ийнхүү Испаничууд Европ тив хамгийн олон удаа буюу (1964, 2008, 2012) дөрөв дэх удаагаа аваргалаж, цом өргөлөө. Үүнээс өмнө Германчууд Европ тивд гурван удаа түрүүлж байсан билээ.