“Парис-2024” зуны олимпын 100 метрийн гүйлтийн финал Ямайкийн домогт тамирчин Шелли Энн Фрейзер Прайсгүй болж өнгөрлөө. Финалын уралдаан эхлэхэд ямайк улсын гүйгчийн зам хоосон байх нь тэр. Ингээд олимпын гурван удаагийн аварга, гурван мөнгө, нэг хүртэл, ДАШТ-ий 10 алт, дөрвөн мөнгөтэй энэ цагийн их аварга тэмцээнд ирсэнгүй. Учир нь түүнийг бие халаалтын талбай руу хамгаалалтын албаныхан нэвтрүүлээгүй гэнэ. Яагаад гэвэл баг тамирчдын автобусаар нэвтрэх, эсвээс бүүр холын хаалгаар оруулах болж дүрэм өөрчлөгджээ. Үүнийг тамирчдын тосгонд байрлах тамирчдад зарласан боловч зочид буудалд байрласан тамирчид мэдээгүй ажээ. 

Тус уралдаанд Карибын тэнгист орших, 190 мянган хүн амтай жижигхэн арал улсын тамирчин Жюлен Альфред 10.72 секундын амжилтаар барианд орж аваргаллаа. Ийнхүү тэрээр улсынхаа анхны олимпын аварга болж Сент Люси хэмээх арлыг дэлхий нийтэд таниулав. 

Удаах байрт АНУ-ын тамирчин ШаКэрри Ричардсон 10.87, мөн тус улсын гүйгч Мелисса Жефферсон 10.92 секундын амжилтаар шалгарсан юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав