Парисын олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж буй Д.Отгонжаргал Азербайжаны бөх Мария Стадникийг 4:4 харьцаатай буюу онооны чанараар ялж шөвгийн 4-т үлдсэн билээ.
Ийнхүү АНУ-ын тамирчин Сара Хильдебрандтай барилдав. Сараа урт мөчөө ашиглан, 5:0 харьцаатай ялалт байгуулж, Д.Отгонжаргал ялагдал хүлээсэн юм. Ингэснээр хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийхээр боллоо.
Медалийн төлөөх барилдаанууд 01:30 минутаас эхэлнэ.