"Парис-2024" паралимпийн Таеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн K44 ангилалд, ДАШТ болон Азийн АШТ-ий тус таван удаагийн үнэмлэхүй аварга, Азийн наадмын аварга Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. 

Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, Доминиканы Жеральдо Кастро, өмнөх олимпоор медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн Италийн Антонино Боссоло нар ялснаар финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх түүний өрсөлдөгч “Токио-2020” паралимпын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын хошой аварга Туркийн Махмут Бозтеке байлаа. Тэдний өрсөлдөөн энэ тэнцүү өрнөж, оноо ч тэнцсэн боловч Бозтеке алтан оноогоор ялав.

Тэрээр мөн өнгөрсөн онд болсон "Ханжоу 2022" Азийн зуны спортын пара наадам түрүүлж, Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байв.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав