МГЗНХ-ны Ерөнхийлөгч Л.Жаргалсайхан нарын хамтран бүтээсэн "МОНГОЛ ОРНЫ ЗАГАС" гэрэл зурган хөтөч, танин мэдэхүйн номын нээлт өнөөдөр “Интерном”-д боллоо.

Монгол орны загасны судалгааг XIX зууны сүүлчээр гадны аялагчид хийсэн байдаг бол XX зууны сүүлчээр Монгол орны үндэсний судлаачдын томоохон судалгааны бүтээлүүд хэвлэгдсэн байдаг. Байгаль орчноо хамгаалах асуудалд бүх нийтээр онцгой анхаарах болсон өнөө цагт загасны хөтөч лавлах олон нийтэд нэн хэрэгцээтэй бүтээл болжээ. 

Монгол орны хувьд агнуурын ач холбогдолтой, түгээмэл тархацтай цөөн зүйл загасыг л хүмүүс сайн мэддэг. Харин нуур усны экосистемд нэн чухал үүрэгтэй олон зүйл загасыг ялган таних, монгол нэршлийг мэдэж авах нь өнөө үед байгалийн танин мэдэхүйд нэн тустай.  Манай орны гурван ай савд багтах нуур голуудад тархсан 79 зүйл загасны шинж, биологи, экологи, тархалтын хамт гэрэл зургаар харуулсан анхны хөтөч номыг ийнхүү хэвлэн олон нийтэд хүргэж байгаа юм.     

Энэхүү бүтээлд Монгол орны бүх зүйл загасны гэрэл зураг болон тархац, экологи, биологийн онцлог шинж, үндсэн ойлголтууд багтсан тул загас сонирхогч, танин мэдэхүйн эрэл хайгуулч хүн бүр ашиглах боломжтойгоор онцлог юм.  

Энэ бүтээлийг олны гар дээр тавихыг тулд биологич, судлаач, гэрэл зурагчид сүүлийн зургаан жилийн туршид Монгол орны бүхий л нуур голуудаар явж, олон мянган километр замыг туулан нийт 66 зүйл загасны байгаль дээрх бодит өнгө төрхийг гэрэл зургийг буулгахын зэрэгцээ нэн чухал мэдээллийн санг үүсгэжээ. Хязгаарлагдмал тархацтай, ховор зүйлүүдэд ангилал зүйн дүн шинжилгээ хийж зарим зүйлүүдийн тархац, экологийн мэдээллийг бараг хагас зуун жилийн дараагаар шинэчилсэн байна. 

Монгол орны хувьд далай тэнгисээс алслагдмал, Ази Тивийн төв хэсэгт оршдог. Монгол орны нуур голууд гурван ай сав хамаарагдах бөгөөд тус ай савуудад тархах загасны зүйлийн бүрэлдэхүүн ихээхэн ялгаатай байдаг. Энэхүү ном нь хүүхэд, залуучууд, загас сонирхогчид, байгаль судлаачдад зориулан цэнгэг усны загасны талаар зохих хэмжээний мэдээллийг өгөх зорилготой бөгөөд манай орны өнцөг булан бүрт тархах 79 зүйл загасны  фото зураг, биологи, экологийн талаарх мэдээлэл, тархалт, зарим зүйлүүдийн сонирхолтой баримт, хамгаалалын статус зэргийг нэгтгэн оруулсан. Тухайн номонд орсон загасны 30 гаруй хувь нь агнуурын ач холбогдолтой загас бол үлдсэн 60 гаруй хувь нь агнуурын бус загаснууд эзэлж байна. Агнуурын бус загасны хувьд судалгааны материал дутмаг учраас ихэнх хүмүүс төдийлөн мэддэггүй бөгөөд төрөл зүйлийн хувьд танихгүй, буруугаар нэрлэх  зэрэг олон талын асуудлыг шийдэхээр уг номыг  гаргажээ.  Мөн энэхүү бүтээл нь Монгол оронд өмнө хийгдсэн загас судлаачдын үе үеийн үнэт материал дээр тулгуурлажээ. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав