Утга зохиолын хүрээнд Момо багш хэмээн алдаршсан хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуяг агсны 50 дахь номын нээлт, “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн есдүгээр сарын 16-нд 18:00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд нээлтээ хийх билээ. 

Тус үзэсгэлэнг П.Батхуяг агсны шавь, яруу найрагч “Болор цом” наадмын эзэн С.Начин санаачлан, олны хүртээл болгож байгаа ажээ. 

Тэрбээр олон залууст урам зориг өгч, уран зохиолын оньсон тоглоомыг шавь нартайгаа тайлж тоглодог, биширмээр хөдөлмөрч зохиолч байсан юм.

Түүний “М.Ширчинсүрэнгийн яруу найргийн төрөл зүйл уран чадварын асуудал” гэх 1998 ондхамгаалсан магистрын ажил нь бичигдсэн цагаасаа 26 жилийн дараагаар уншигчдын гарт анхлан хүрч буй нь энэ.

“Залбирал” үзэсгэлэн есдүгээр сарын 16-23-ны өдрүүдээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд дэлгэгдэх тул та бүхэнд өргөнөөр үзэж сонирхоорой.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав