-Тантай өмнө нь уулзаж байгаагүй юм байна. Гадаадад олон жил амьдарсан хүн гэж дуулсан. Тэгэхээр эхлээд таны намтар түүх рүү орох болох нь. Учир нь депломатчдын хувьд энэ талын мэдээлэл их хаалттай байдаг шүү дээ ? 

-За даа, миний намтар түүх гэвэл ерөнхийдөө 1960-аад онд монголд гарч ирсэн сэхээтний гэр бүлийн  дундаж дүр зураг л харагдах болов уу. Аав ээж хоёр маань бол 1960-аад онд Москвад тухайн үеийн ЗХУ-ын Техникийн их сургуулийг төгссөн улсууд. Хоёулаа тэнд уулзсан, улмаар гэр бүл зохиож амьдарсан, үр хүүхэдтэй болсон. Анхны хүүхэд нь би гээд тун энгийн намтар байгаа.  Миний эцэг эрчим хүчний инженер мэргэжилтэй хүн байсан. Одоо энэ ШУТИС-ийн проректор Лувсанцэрэн гэж хүн байлаа. Олон жил багшилсан. Ерөнхийдөө бол  үйлдвэрийн чиглэлээр их ажилласан хүн. Тэгээд 1976 онд Москвад элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон. Манайх ч Москва явлаа. Тэр үед би дунд сургуульд 13-тай хүүхэд байсан. Хэдийгээр аав маань мэргэжлийн дипломатч биш ч гэсэн дипломат алба хашч байсан хүн болохоор тэр үеэс эхлээд л би дипломатч гэдэг ямар ажил юм , юу хийдэг юм гэх зэрэг ойлголттой болж өссөн гэсэн үг. Сүүлд аав маань  ҮЭ-ийн удирдах зөвлөлд даргаар ажиллаж байлаа. Одоо өөд болоод найман жил болж байна. Ээж маань болохоор Нямаа гэж хүн бий. Бүх насаараа, тэтгэвэртээ гаран гартлаа их сургуульд барилгын чиглэлээр багшилсан л даа. Би эцэг эхээс хоёулханаа. Бие муутай ганц эрэгтэй дүүтэй. Ийм л хүн. Сургууль соёлын хувьд 1986 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. 

-МГИМО-гын төгсөгчид танай үе орчмоор үнэхээр олон юм аа?

-Манай үеийнхэн бол олуулаа шүү. Улс төрд, бизнест, гадаад харилцаанд гээд салбар салбарт бий. Нэрлэх юм бол ерөнхий сайд С.Батболд байна, БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаяр байна, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан гуай байна, бизнесийн салбарт гэх юм бол МСS-ийн захирал Од байна, УИХ-аас гэхэд Ц.Мөнх-Оргил, Я.Батсуурь гишүүн, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт гээд олон хүн бий дээ. Хүмүүс бас асууж хоорондоо ярилцдаг л даа. Танай төгсөгчид янз янзын салбарт хүч үзэж, амжилттай ажиллаж байна. Учир нь юунд байна вэ гэж. Тэр үед   сургуульд явж байсан хүүхдүүдийг Гадаад харилцааны яамнаас маш нарийн шалгаж авч байсан юм байна лээ. Мэдээж төрийн бодлоготой  холбоотой байсан байх. 18 аймгаар Гадаад яамны боловсон хүчнээс хүн яваад хамгийн нэгдүгээрт, сурлагыг нь хардаг байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр тавигдах шаардлага, шалгуурынх нь босго өндөр байсан гэсэн үг. Тэр шалгуурыг даваад сурсан хүмүүс аль ч салбарт амжилттай явж байна уу даа гэж боддог юм. Энэ үгээрээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр алсын хараатай төрийн бодлого гэдэг  олон жилийн дараа үр дүн нь гарч ирдэг зүйл юм байна. 

-Та Москвад дунд сургуулиа төгссөн үү?

-Би нэгдүгээр 10 жилд явсан. Нэгдүгээр 10 жилд явсны түүх нь ийм юм. Манай ээжийн талынхан Булганы улсууд. Манай эмээ бол бичиг үсэггүй хүн байсан. Хамаатан садан, ах нар нь их том лам хүмүүс байсан юм байна лээ. Тэгээд гучин хэдэн онд хэлмэгдсэн. Нэгдүгээр 10 жил чинь гучин хэдэн онд байгуулагдсан гэдэг ш дээ. Ах лам нар нь хүүхдүүдээ л эрдэм номтой хүмүүс болгоорой гэж захьсан байгаа юм.  Тэгээд л эмэ маань хүүхдүүдээ сайн сургуульд явуулъя гээд усны гудамжинд хашаа авч буугаад, зургаан хүүхдээ нэгдүгээр 10 жилд сургасан гэдэг. Манай ээж эхээс зургуулаа. Ер нь л монгол даяар нэр нь дурсагдсан сайхан хүмүүс байсан. Жишээ нь, манай ээжийн хамгийн том ах нь Гоош гэж нэртэй мэс засалч хүн байсан. Нэгдүгээр 10 жилд явуулж төгсгөсөн зургаан хүүхдийнх нь дөрөв нь эрдэмтэн болсон. Энэ жишиг явсаар ээж маань би нэгдүгээр 10 жил төгссөн. Чи энэ сургуульд сур гээд намайг оруулж байсан. Тэгээд монгол сургуульд таван жил сурч байгаад аав маань Москва яваад орос сургуульд үргэлжлүүлж  сурсан. Гадаад харилцааны сургуульд сурч байхдаа тодорхой тодорхой мэргэжлээр мэргэжинэ л дээ. Америкийн гадаад бодлого ч гэдэг юмуу, Хятадын гадаад бодлого ч гэдэг юмуу. Хятадын гадаад бодлогоор мэргэшил эзэмшиж байгаа хүн бол хятад хэлээ үзнэ. Хятадын эдийн засаг, улс төр, хууль эрх зүй гэх мэт ингээд судлаад явдаг. Намайг элсэхэд Америкийн чиглэлээр сурах ангид хувиарласан. Тэр чиглэлээрээ сураад 1986 онд төгсөж ирж байгаа юм. 1987 онд Монгол, Америк хоёр дипломат харилцаа тогтоосон.Тэгээд Америкийг хариуцсан хэлтэст жижиг түшмэл гэх юмуу даа тийм албаар гаргаагаа эхэлсэн. Тэгээд таван жил ажилласан. Тэр үе өөрөө их сонин үе байсан л даа. Бүх юм орвонгоороо өөрчлөгдөөд, бидний нөгөө Москвад заалгасан сурсан юм толгойгоороо уруу харна гэдэг шиг болсон үе. 1988 онд Вашингтонд элчин сайдын яам байгуулагдаад манайх анхныхаа группыг явуулдаг юм. Америкт анх элчин сайд байсан Нямдаваа гэж хүн байсан. Тэр хүн, тэгээд ТЕГ-ын дарга байсан Сандаг гэж хүн байсан даа тэр хүн, би гээд тэр группт томилогдсон. Намайг эхлээд зургаан сараар түр томилсон юм. Америкт анх хөл тавьж байгаа нь энэ. Тэр үед чинь яамны мэргэжилтнүүдийг энд тэнд очиж лекц унш, өглөөний лекцэн дээр харилцааны чиглэлээрээр  яриа ухуулга хий гэдэг байсан байхгүй.  юу. Тэгээд Америкийн тухай ярина, асуулт байна уу гэхээр чи Америкт очиж үзсэн үү л гэдэг байхгүй юу. Өөрөө Америк явж үзээгүй, чихээр л сонссон. Гэсэн ч Америкийн тухай сонссон уншсанаа баахан бурдаг байсан. Ингээд 1990 онд Америк явж үзэж байгаа юм л даа. Эргэж иртэл 1991 он ч боллоо. Эргээд Вашингтонд дипломат ажилтнаар томилогдлоо. Тэгээд тэнд таван жил ажиллаад дараа нь сурсан. Сурсан шалтгаан нь бол мэдээж 90 онд гадаад бодлого чинь бас шүүмжлэгдээд ялангуяа эдийн засгийн чиглэлээр мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхгүй бол цаашаа нэлээн төвөгтэй болж ирсэн. Төгсөөд НҮБ-д ажиллаж байлаа. НҮБ-ын чиглэлээр Тажикстанд “Энхийг сахиулах хүчин” гэдэгт ажиллаж байлаа. Олон улсын харилцааны чиглэлээр Америкт дахиж сургууль төгсөөд гадаад яамандаа ажиллана гэсэн дотуур бодолтой явсан. Тэгээд 90-ээд оны дун үе шүү дээ. Амьдрал асар их өөрчлөгдөж байлаа шүү дээ. Хамт сурч байсан олон хүмүүс  бизнес рүү орлоо. Бас нэг юм оролдоод үздэг юм уу гэж шийдсэн. Хоёр гурван жил хийж үзээд яамандаа орно доо гэж явсаар байгаад тэр маань үндсэндээ бараг 10-аад жил болчихсон. Тэгээд 2008 онд мэргэжлийнхээ ажилд эргэж очъё гээд ГХЯ-д өргөдөл гаргаж байгаа юм. Мэдээж арван хэдэн жилийн дараа салбартаа эргэж  ирж байгаа юм чинь зөндөө л зүйл өөрчлөгдсөн байгаа. Гэсэн ч ГХЯ надад тодорхой ажил санал болгосон.   

-Тэр үед хэн сайд байсан билээ ? 

-С.Батболд сайд байсан. Би гадаад харилцааны яамны чиглэлээр гадаадад ажиллачихсан, олон жилийн туршлага хуримтлуулчихсан, Америкт, Орост сургууль төгсчихсөн, тэгээд НҮБ энэ тэр гээд бас  ажиллачихсан хүн шүү дээ. Туршлага юмыг чинь хараад танд ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахыг санал болгож байнаа л гэсэн. Саналаа Н.Энхбаяр ерөнхийлөгчид уламжилсан юм байна лээ. Ийм хүн байнаа гээд. Ганц миний нэрийг ч биш өөр хэд хэдэн хүн санал болгосон юм шиг байна лээ л  дээ. Тэгээд Н.Энхбаяр ерөнхийлөгч авъя гэсэн байдаг юм. Тэгээд Н.Энхбаяр ерөнхийлөгчийн дэргэд 2008 оны хавраас эхлэн ажилласан. Тэгж байтал  мэдээж 2009 оны сонгууль ч боллоо. Сонгуулийн дараа шинэ ерөнхийлөгч ирлээ. Аппаратад өөрчлөлт орох нь зүйн хэрэг. Тэгээд л 2009 оны намар наашаа ирсэн. Швейцарийн холбооны улсад суугаа элчин сайд бөгөөд Женевт суугаа НҮБ-ын байнгын төлөөлөгч гэсэн ийм ажилд. 

-Ажлаа аваад хоёр жил болох гэж байгаа юм байна ?

-Тиймээ, жил хагас болж байна. Тэгэхээр Женевт 1976 оноос  манайх байнгын төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Зэвсэг хураах үйл ажиллагаа гэж  чухал асуудал байлаа шүү дээ. Тэгээд зэвсэг хураах бага хурал гэж гэж 70-аад онд Женевт байгуулагдсан байдаг юм. Тэр үед чинь манайх социалист лагерийн гишүүн орон. Тэгээд зэвсэг хураах үйл ажиллагаанд их ач холбогдол өгч байсан юм шиг байгаа юм. 90-ээд он хүртэл байнгын төлөөлөгчийн газрын ажил хэргийн  60-70 хувь нь зэвсэг хураах бага хурлууд байсан байдаг. Женевт олон улсын төрөлжсөн байгууллагууд зөндөө бий л дээ. ДЭМБ, олон улсын Цахилгаан шуудангийн холбоо, Дэлхийн худалдааны байгууллага гээд 20 гаруй олон улсын төрөлжсөн байгууллага бий. Тэгээд 90 оноос хойш цаг үетэйгээ уялдаад гадаад бодлогын чиг хандлага юмс өөрчлөгдөөд, зэвсэг хураах бага хурал бол манай ажлын 20 хувь болж хувирсан гэж хэлэх юм уу даа. Сүүлийн үед олон талт худалдааны систем, хүний эрхийн асуудлуудыг гол ярьдаг газар нь бол Женев болоод байна. Тэнд манайх ажиглагч гэсэн статустай байдаг юм. Сая 11сард манайх хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэлээ тавьлаа шүү дээ. Өнгөрсөн онд бидний хийсэн гол ажлын нэг л дээ. Дээрээс нь Швейцарийн холбооны улсын хоёр талын харилцаа. Хавсран суугаа хоёр улс байдаг юм. Лихштейний вант улс гээд жижиг орон бий, дээрээс нь Ватикан байдаг юм.

-Жуух бичгүүдээ барьчихсан биз дээ?

-Жуух бичгүүдээ 2009 онд ирээд л шуурхайлан барьсан. Манайд ямар юм ажиглагддаг вэ гэхээр хавсран суугаа орнууддаа жуухаа барих гэсээр байтал нэг жил, жил хагас, хоёр жил болчихдог. Элчин сайд болоод дөнгөж ажиллаж байтал нь л гурван жил нь болчихдог.  Ингээд эхэлсэн ажлаа гүйцээж чадахгүй байл ажиглагддаг. Тийм болохоор би 2009 ондоо багтаж Швейцарьт бариад, 2010 оны эхний хагаст Ватикан, Лихштейний вант улс хоёрт жуухаа барьчихсан юм. Лихштейний вант улс 35 мянган хүнтэй. Гэхдээ бас л санхүүгийн том төв л дөө.  Давосын хажууханд байдаг. Тэгээд Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт бол манай элчин сайдын яамны хариуцдаг гол ажлын нэг. Яагаад гэвэл мэдээж 41 дэхь жилдээ энэ дэлхийн эдийн засгийг чирж яваа гэхүү, урагшлуулж яваа гэхүү, түлхэж яваа гэх үү, дэлхийн эдийн засгийн элч тэрэг болж яваа компаниудын удирдлагууд, нөгөө талаасаа дэлхийн эдийн засагт нөлөөтэй гол гол улс орнууд байна шүү дээ, эдний төлөөллийг албан бусаар уулзуулаад, дэлхийн тулгамдсан асуудлуудыг албан бусаар ярьдаг. К.Шваб гуай  өөрөө ярьдаг юм. Би тэр үед Герман бизнесменээс мөнгө зээлээд 300 хүн уриад форумаа явуулсан. Тэгсэн чинь тэр нь их амжилттай болоод, зардлаа нөхөөд зогсохгүй дээрээс нь ашиг хийчихсэн гэж байгаа юм.  Тэгээд жилээс жилд улам цар хүрээ нь өргөжөөд, сэдэв нь өргөжөөд явсан. Мэдээж гол фокус нь эдийн засаг,санхүү. Сүүлийн гурван жилд харж байхад дэлхий дахиныг хамарсан хам шинжтэй асуудлууд ихээр нэмэгдэж байна. Дээрээс нь оролцогчдын хүрээ нь өргөжиж байгаа. Анх бизнесийнхэн, засгийнхан гэсэн хоёр л талын оролцогчид  байлаа шүү дээ. Гэтэл одоо дээрээс нь сэтгүүлчид , эрдэмтэд, судлаачид нэмэгдсэн. Нэг үе дэлхийн бодлогыг хүн төрөлхтөнд сонсгохын тулд олон нийтэд нөлөөтэй гэх хэмжүүрээр хүмүүсийг сонгож, холивудын одуудыг урьж байсан гэж байгаа юм. Холивудын одуудыг хэдэн жил дараалаад урьсан чинь нөгөө хуралд оролцож байсан хүмүүс чинь Холивудын ододтой зураг хөргөө авахуулах гээд давхилдаад, нөгөө нэг ярих гэж байсан сэдвээсээ хазайгаад халиад тэгээд болчихсон гэж байгаа юм. (инээв)  Манайд бол Швейцарийн нэг \манайхаар бол ТББ\ байгууллага ийм хурал хийгээд эхэлчихсэн, тэр нь дэлхийд их нэр хүндтэй болчихсон, тэгэнгүүт Швейцарийн засгийн газар ач холбогдол өгөөд энэнийх нь ажилд дэмжлэг үзүүлдэг болчихсон. Түүнээс биш энэ бол Швейцарийн засгийн газраас зохион байгуулж байгаа ажил биш. Харьцуулж бодох юм бол монголын нэг ТББ олон улсын хурал зохиогоод тэр нь амжилттай болоод, тэрэн дээр нь монголын засаг төр дэмжлэг үзүүлээд дэлхийн хэмжээний индэр болгочихсон. Тэгээд төр засгийн тэргүүн нарын оролцооны хувьд гэх юм бол \ одоо дэлхий дээр НҮБ-ын гишүүн 200- аад орон байгаа шүү дээ\ тэр болгоныг урьдаггүй. Мэдээж хамгийн түрүүнд дэлхийн эдийн засаг, санхүү, технологийн дэвшилд нөлөөтэй орнуудыг урьж байгаа юм. Урд нь бол G8 одоо G20 болчихлоо. Дээрээс нь дэлхийн эдийн засагт жин дарахуйц, сонирхол татахуйц 20-30 орон орж ирж байгаа юм. Нийтдээ ер нь 40-өөд орны төр засгийн тэргүүн нарыг урьж байгаа юм. Тэрэн дотор сүүлийн гурван жил манайхыг урьлаа. Мэдээж нэр төрийн хэрэг шүү дээ.  

-Хамгийн анх хэн ирж байсан юм бол?

-Даваадоржийн Ганболд байхаа даа. Тэргүүн шадар байлуу, Монгол банкны Золжаргал, Сүх-Эрдэнэ эд нар хамгийн анх орж байсан. Тэгээд дараа нь Ерөнхий сайдын хэмжээнд бол М.Энхсайхан орж байсан байх. Дараа нь Н.Энхбаяр ерөнхий сайд байхдаа орсон байх, ерөнхийлөгч байхдаа нэг орсон байх. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бол хоёр удаа уригдаж байна шүү дээ. Тэр болгоныг уриад байдаггүй л газар байхгүй юу. Монгол улсыг бүс нутагтаа, дэлхийд магадгүй гурван жил, таван жил, арван жилийн дараа ер нь цахиур хагалж магадгүй гэж дэлхий нийт харж байна. Катарыг хар л даа. 15-20 жилийн өмнө жижигхэн л орон байсан. Монголтой адилхан. Тэгээ зөв бодлого явуулаад ямар амжилтад хүрэв. Катарыг ийм өндөр хөгжилтэй, баян орон болоход Давосын эдийн засгийн форумыг их нөлөөлсөн гэж үздэг юм байна лээ.  

-Давос гэдэг энэ жижигхэн газрыг эдийн засгийн форум нь дэлхийн хамгийн алдартай газруудын нэг болгожээ. Ажиглаад байхад их сонирхолтой газар юм ?

-Жижигхэн хот. Энэ том том дэлхийд нэртэй бизнесменүүд, захирлууд, төр засгийн тэргүүнүүд чинь бүгдээрээ л таван одтой зочид буудалд бууна гэнэ биз дээ. Тийм юм Давост байхгүй. Давос чинь ерөөсөө хүн амардаг, долоо долоо хоногоор цанаар гулгадаг газар байхгүй юу. Швейцарчууд багаасаа гурав дөрвөн наснаасаа цанан дээр гарчихдаг. Швейцари хүн бол тал өдөр юм уу, нэг өдөр цанаар гулгана гэсэн ойлголт байхгүй. Яг гэр бүлээрээ, найз нөхдөөрөө долоо хоног гулгаж байж шавиа нь ханадаг байхгүй юу. Тэгээд л зөвхөн ерөнхийлөгч, ГХ-ны сайд хоёр буудалд, бусад нь айлын байшингуудад буудгийн учир нь энэ. Яг энэ нэг сарын сүүлийн долоо хоногт Давосын бүх буудлуудыг энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа байгууллага хяналтандаа авдаг. Би наад буудалд чинь бууя гэхэд авахгүй. Нэг ёсондооо Улаанбаатарын бүх буудлыг нэг байгууллага долоо хоног авчихаж байна гэсэнтэй адилхан юм байна лээ л дээ. Тэгээд тэрийгээ өөрсдөө хувиарилдаг.  Давосын чуулга уулзалт үнэхээр дэлхийд нэр хүнд нь өндөр болчихсон. Оролцох сонирхолтой хувь хүмүүс, пүүс компани, олон нийтийн зүтгэлтэн, байгууллагууд асар их болчихсон. Авдаг хэмжээ нь энэ. Шалгуур нь тэр. 2500 хүнээс илүү гаргахгүй гэдэг. Энэ долоо хоногийн дотор гэхэд 200 гаруй сэдэв гаргаж байгаа юм. Энэ 200 гаруй сэдэв бол дэлхийд нүүрлээд байгаа гол гол асуудлууд гэсэн үг. Ингээд өглөөний долоон цагаас оройны 22-23 цаг хүртэл тэр 200 сэдвээрээ хуваагдаад хуралддаг. Анх манайхан сонсогчийн хувиар ордог байсан байгаа юм.  Нэгдүгээрт сонсогч, хоёрдугаарт  хүмүүстэй танилцах боломж хайж ирж байсан гэсэн үг.  2008 он хүртэл бараг тийм байдлаар явж ирсэн юм байна лээ. Хуралд ирдэг, оролцдог, сонсоод явдаг, хүмүүстэй танилцдаг. Гэхдээ жил болгон оролцохгүй. 2009 оноос эхлээд манайх ер нь нэлээн идэвхитэй оролцож эхэлсэн. Одоо ер нь ирээд сонсчихоод л, хэдэн хүнтэй гар бариад явчихдагаа болъё. Өөрсдийгөө үзүүлье. Монгол гэж ер нь ямаршуу нөхдүүд байдаг юм. Монгол дээлтэй жанжин малгайтай, морь унасан ийм л нөхдүүд байдаг юм уу. Олон жил газар зүйн, улс төрийн гэх мэт янз бүрийн шалтгаануудаас үүдэж хязгаарлагдмал байдалтай явж ирлээ ш дээ.  Тэрнээсээ гаръя гэж шийдсэн. Давос бол гарах нэг талбай байхгүй юу. Тэгээд арга хэмжээ зохиогоод монгол дуугаа тавиад, морин хуураа тоглоод, ер нь өөрсдийгөө таниулъя гээд эхэлсэн юм байна лээ. Тэгээд дээрээс нь хурал чуулган дээр оролцоод асуудлууд дээр нь үг хэлж байя. Дэлхийн асуудлыг харж, байр сууриа илэрхийлж байя гээд   нэлээн хүч чармайлт гаргаад оролцоод эхэлсэн. Урьд нь бид манайд ирээч, хөрөнгө оруулаач гээд гуйгаад л явдаг байсан. Тэгээд явахад урдаасаа ам руугаа алгадуулчих гээд байдаг байсан. Оръё гээд л танайтай хэлэлцээр хийж байна ш дээ. Танайх дотооддоо шийдвэрээ гаргах гэж тав зургаан жил болж байна шүү дээ. Та нар өөрсдөө л ингээд байна ш дээ гэдэг байсан. Ашгүй ингэж ингэж галт тэрэг нэг юм хөдөлсөн. Ямар ч байсан хөдөлсөн. Би бол элчин сайдын хувьд ч биш иргэн хүний хувьд баяртай байгаа. Одоо бид өөр юм ярьдаг боллоо. Мэдээж Давосын чуулга уулзалт бол өргөжинө. Монгол улс бол заавал оролцож байх ёстой. Дуу хоолойгоо илэрхийлж байх ёстой. Жишээ нь, сая ямар сэдвээр ерөнхийлөгчийг үг хэлээч гэж урьсан юм бэ гэхээр энэ хязгаарлагдмал түүхий эдийн нөөцтэй нөхцөлд түүхий эдийн үнэ тогтворгүй байна. Энэ байдлыг яаж тогтворжуулах вэ гэсэн сэдэв байна аа даа. Миний хэлсэн 200 хэдэн сэдэв байна шүү дээ. Тэр сэдвүүдээс нэг том сэдэв нь энэ байсан юм. Ер нь томоохон компаниуд, нөгөө талаас банк санхүүгийн байгууллагууд, тэгээд дэлхийн эдийн засгийн цаг уурыг тодорхойлдог нөгөө хэдэн том гарууд цуглараад ярих гэж байна шүү дээ. Тэгээд энэ чуулганы нээлтийн үгийг хэлээч гэж манай Ерөнхийлөгчид санал болгосон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Урд нь бид нарт тийм санал тавьж байгаагүй. Усны асуудлаар бид нарыг үг хэлээч гэж урьсан. Ерөнхийлөгч бас үгээ хэлсэн. Усны асуудал, хүрээлэн байгаа орчин гэхээр бүгдээрээ л манайд байгаа асуудлууд болоод явчих юм байна лээ. Ерөнхийлөгч бол дэлгэрэнгүй ярьсан. Хүмүүс маш их сонирхож хүлээж авч байна лээ. Ер нь монголчуудыг бас ингэж бодоогүй байх. Манай ерөнхийлөгч бол их зоригтой ярьдаг хүн юм. 

-Тэр гаргаж тавьж байгаа асуудлаа бусдын анхааралд аваачиж хадаахдаа онцгой чадавхитай хүн л дээ. Тэр нь анзаарагдаж байгаа биз дээ?

-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бол уран илтгэгч талдаа бол ганц би хэлж байгаа юм биш. Бүгд үнэлдэг. Үнэхээр сайн. Асуудлуудыг гаргаж тавьж чаддаг. Сая одоо жишээ нь бид Швейцарийн шууд ардчиллын төв дээр хоёр хонолоо ш дээ. Тэгэхэд манай яамны нэг залуу орчуулагчаар ажилласныг мэдэж байгаа байх. Хөөрхий үнэхээр чадлаараа орчуулж байгаа юм. Сайн англи хэлтэй залуу шүү дээ. Гэсэн ч зарим юман дээр цаад утгыг нь  яг монгол хүний толгойд буутал нь ингээд орчуулж өгч чадахгүй гацаж байгаа биз дээ. Тэгэхэд яг наад санаа чинь ингэж байна шүү дээ гээд Ерөнхийлөгч үе үе өөрөө тайлбарлаж,  товойлгож гаргаж ирээд хүмүүст ойлгуулж байгаа биз дээ. Саяны энэ хурал дээр мань хүн яг тиймэрхүү маягаар ярьсан. Хүмүүс их сонирхож хүлээж авч байна лээ. 

-Манай ерөнхийлөгчтэй уулзах гэсэн саналууд маш их ирсэн. Урьдчилж танай яамаар дамжина биз дээ?

-Ер нь бол бидэнд ч хандана. ГХЯ-аар ч дамжина. Одоо ингээд интернет, утас харилцаа хөгжчихсөн нөхцөлд бол ерөнхийлөгчийн тамгын газар руу шууд хандана. Ерөнхийлөгчийн тамгын газар, гадаад бодлогын зөвлөх нь зангидаад л явна л даа. Ер нь манайхтай уулзах санал маш ихэсч байна.  Хэдэн жилийн өмнө бид хүмүүстэй уулзах гээд гүйдэг байсан бол одоо бол ер нь эсрэгээрээ эргэсэн. Ерөнхийлөгч хэвлэл мэдээлэлийнхэнтэй нэлээн уулзлаа. Түрүүний жилүүдийнхтэй харьцуулахад бизнесийнхэнтэй тэр болгон уулзъя гэсэнтэй нь уулзаагүй.

-Швейцарийн холбооны улсын хэмжээнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тоо хэд вэ?

-Албан ёсоор амьдрах зөвшөөрөлтэй нь гэдэг юм уу, ногоон карттай нь гэдэг юм уу 320 гаруй хүн байдаг юм. Би ноднин Швейцарийн гадаадын харъяат иргэдийн асуудал хариуцсан яам тамгын газарт нь зориуд очиж уулзсан юм. Тэгээд 320 гаруй хүн бүртгүүлсэн гэж тоо баримт гаргаж үзүүлсэн. Ер нь бол яг өнөөдрийн байдлаар Швейцарийн хэмжээнд хэдэн хүн байна вэ гэдэг тэр тоог гаргах асуудал бол үе үе л хөндөгдөж байдаг. Гэвч тэр тоог гаргахад бэрхшээлтэй. Хамгийн ханатай тоо бол Швейцарийн хил гаалийнхнаас л гарна. Швейцарийн талынхантай хамтраад гаргаж үзэхэд бол 1000-1400 орчим иргэд байна уу гэсэн ийм тооцоо гардаг юм. Швейцарийн онцлог ийм ш дээ. Швейцари  Европын хобооны гишүүн биш. Европын холбооны гишүүн биш гээд эднийх чинь өөрөө төвийг сахисан гадаад бодлоготой. Маш олон жил өвөрмөц бодлоготой явж ирсэн улс байхгүй юу. Бүх юм нь европын холбооноос тусдаа. Саяхнаас дөнгөж  Шенгений зөвхөн визний нь системд л нэгдэж байгаа. Шенгений системд нэгдчихсэн чинь хуучин Югослав, Болгар, Косева, Албани, зүүн европийнхон бол зөндөө ороод ирсэн. Манайхан ч нэлээн орж ирсэн. Тэр нь Швейцарьт дотоод улс төрийн асуудал нь болчихоод байна л даа. Шенгений визийн системд Швейцарь нэгдсэнийг дотооддоо эсэргүүцэж байгаа улс төрийн хүчин бол нэлээн бий. Энэ асуудлаар ер нь санал хураая гэж нэлээн яриа хөөрөө болж байгаа.  
 
-Цагаачилж ажиллаж амьдрахад хэр газар юм бэ дээ?


-Би бол Америкт амьдарч байсан болохоор харьцуулдаг л юм. Америктай харьцуулахад бол Швейцарь хэцүү. Ер нь европ хэцүү. Эмэгтэйчүүдэд нь түлхүү ажил олдоод байх шиг байгаа юм. Эмэгтэй хүн чинь айлын хүүхэд харчих юм байна, хөгшин настай хүн асарчих юм байна, ядаж айлын гэр цэвэрлээд, юмыг нь угаагаад арччих юм байна. Ингээд итгэлийнг нь олчихсон явж байгаа тийм эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд бол нэлээн хэцүү. Мэдээж хууль ёсоор ажиллахад ажлын зөвшөөрөл хэрэгтэй. Тэгэхийн тулд виз нь албан ёсны байх ёстой. Дээрээс нь хэл. Энд чинь 60-аад хувь нь Германаар ярина. Их сонин аялгатай Германаар ярина. Эсвэл Франц хэлтэй байх хэрэгтэй. Ер нь Европт хоёр гурван хэлтэй байхгүй бол хэцүү юм байна лээ. Герман, Франц хэлтэй монгол хүн хэд билээ тийм ээ. Тийм болохоор нэг талдаа жаахан тиймэрхүү. Швейцарь бол 7,8 сая хүнтэй гэж байгаа юм. Тэрний нэг сая илүү нь гадаадынхан. Хувиар нь гаргахад их байгаа биз.   

-Таны хавсардаг нөгөө хоёр оронд монгол хүн байна уу?

-За, байхгүй шахуу даа.    

-Италид манай элчин сайд байхгүй юм уу?

- Байхгүй. Одоо манайхан тэр талаар бодож байгаа байх. Итали том орон шүү дээ.  

-Швейцари манайд хэдэн сая долларын тусламж үзүүлдэг гэсэн бэ?

-10 сая швейцари франкийн буцалтгүй тусламжийг жил болгон олгодог юм. 

-Юу ч шаардахгүйгээр?

-Юу ч шаардахгүйгээр. Швейцарийн хөгжлийн агентлаги гэдгээрээ дамжуулж явдаг. 2001,2002 онд манайд айхтар зуд болсон ш дээ. тэгэхэд манайх чинь дэлхий даяар тусламж үзүүлээч гэж уриалга гаргасан. Тэр үеэр анх орж ирсэн л дээ. Тэгээд бүр малчдад бэлэн мөнгө тарааж байсан байхгүй юу. Ихэнх тусламж үзүүлдэг улс загас барихыг нь зааж өгөх тухай ярьдаг шүү дээ. Бэлэн загас битгий өг гэж. Гэтэл эд бэлэн мөнгө олгоод, тухайн хүн тэр мөнгөөрөө мал худалдаж авах ёстой гэж үзсэн. Мал худалдаж аваад малтай болсон хүмүүс нь их л сэтгэл өндөр байдаг юм байна лээ.  

-Швейцарьтай боловсролын салбарт харилцаа хэр вэ?   

-Оюутнууд их олон биш ээ. Швейцарийн талын тэтгэлэг байдаг. Тэр нь шаардлагыг нь хангасан альч орны оюутанд нээлттэй. Бас тэр Швейцарийн хөгжлийн агентлагаас зохион байгуулдаг. Жилд тав зургаан оюутан тэр шугамаар ирнэ. Швейцарийн ТББ-уудын шугамаар бас ирдэг. Жилдээ 10-аад оюутан ирдэг. Энд сурахын тулд эсвэл Герман хэлтэй, эсвэл Франц хэлтэй байх хэрэгтэй. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (2)

Augustina Wilton
Augustina Wilton
12 July 2024 03:26
To the interview.mn Manager. This is Augustina and I’m thinking you would want your website interview.mn to create more leads. So here’s how: Web Visitors Into Leads is a widget that’s works on your website, ready to capture any visitor Name, Email and Phone Number. It signals you once they’re interested so that you can speak to that prospect whilst they’re still at interview.mn. Web Visitors Into Leads – CLICK HERE https://leadgenmaximize.com for a demo now. And now that you have got their their phone number, our new SMS Text With Lead function lets you to start a text (SMS) conversation – answer questions and close a deal. If they don’t take you up you up on your , follow up with with texts for new offers, content links, even just “how you doing notes to forge a relationship. CLICK HERE https://leadgenmaximize.com to see what Web Visitors Into Leads can do for your company The difference between between someone within versus you could be converting up to 100X more leads. Try Web Visitors Into Leads and get more more leads Augustina PS: The studies 7 out of 10 visitors don’t – you can’t them! Web Visitors Into Leads offers a FREE 14 days trial trial – and it even includes International Long Distance Calling. You have customers customers waiting to talk with you with you right now don’t keep waiting. CLICK HERE https://leadgenmaximize.com to try Web Visitors Into Leads now Should you like to unsubscribe to unsubscribe click here https://leadgenmaximize.com/unsubscribe.aspx?d=interview.mn Just a quick note note - the names and email used Augustina and Wilton, are placeholders real contact information We appreciate transparency and wanted to make sure you’re aware! If you wish to get to get in touch with the real person behind please visit our website and we’ll connect you with the right individual individual.
Candra Tranter
Candra Tranter
14 July 2024 08:45
Dear to the interview.mn Webmaster! Great website! name’s Candra, and I found your site - interview.mn - when surfing the net. You showed up on the top of the search results, so I looked you out. Looks like what you’re doing is really interesting. But just in case you don’t mind me asking – after someone like me comes across interview.mn, what usually happens? Does your site create leads for your business? I’m assuming a few, but I also bet you’d like more… data suggest that 7 out 10 who land on a site wind up leaving without leaving any trace. That's unfortunate. Here’s a idea – what if there was an effortless way for every visitor to raise their hand to get a phone call from you INSTANTLY… the second they land on your site and expressed, “call me now.” Guess what, you can – Web Visitors Into Leads is a application widget that’s operates on your site, prepared to collect any visitor’s Name, Email address and Phone Number. It allows you be informed INSTANTLY – so that you can chat to that lead as they’re literally browsing your site. CLICK HERE https://leadgenmaximize.com to experience a Live Demo with Web Visitors Into Leads today to see precisely how it functions. Time is money when it comes to engaging with leads – the gap between contacting someone within 5 minutes versus 30 minutes later is significant – like 100 times superior! And that's why we designed out our new SMS Text With Lead capability… since once you’ve grabbed the visitor’s phone number, you can automatically start a text message (SMS) conversation. Think about the potential – even if you don’t seal a deal right away, you can keep in touch with text messages for new deals, content links, or even just “how you doing?” notes to build a relationship. Wouldn’t that be fantastic? CLICK HERE https://leadgenmaximize.com to discover what Web Visitors Into Leads can offer for your business. You might be turning up to 100X more leads right now! Candra PS: Web Visitors Into Leads provides a FREE 14 days trial – and it also comes with International Long Distance Calling. You have customers waiting to chat with you at this moment… don’t keep them waiting. CLICK HERE https://leadgenmaximize.com to test Web Visitors Into Leads now. If you'd want to unsubscribe click here https://leadgenmaximize.com/unsubscribe.aspx?d=interview.mn Only a brief note - the name and email used in this email, Candra and Tranter, are dummy data and not actual contact details. We value transparency and aim to make sure you’re aware! If you want to get in contact with the actual person responsible for this message, kindly visit our website, and we’ll associate you with the correct individual.
Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав