Шинэ түүхийн эхлэлд аливаа үйл явдал төгсөж, дараагийнх эхэлдэг жамтай. “95 Зүүдний хүн” уран сайхны киногоо үзэгчдэд хүргээд удаагүй байгаа найруулагч П.Дэлгэрбаяр ээлжит уран бүтээл болох “ТОЙРОГ” хэмээх сэтгэхүйн аймшиг болоод нууцлаг жанрын уран сайхны киногоор үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. 

Тус бүтээл нь “Оранж” энтертаймент, “Номадиа” болон “Абасолют” пикчирсийн хамтын бүтээл юм. Голд дүрд жүжигчин Н.Ялалт, Ж.Алтаншагай, Х.Цасчихэр, Б.Мөнхнаран, Буянхишиг нар тогложээ. 

Бид тойрог дотроос гарч чадах уу? Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор байдаг агаад түүн дотор нэгэнт гишгэсэн бол ямар нэгэн өнцөггүй тойргоос хэрхэн гарах вэ? Асуултууд ар араасаа хөвөрч киноны үйл явдалд таныг хөтлөх болно. 

Энэхүү уран бүтээлийн мэдээллийн спонсороор "Interview.mn" сайт ажиллаж байна. Тун удахгүй та бүхэнд киноны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав