Катарын Үндэсний музейн “Нүүдэл” (On the Move) тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.


Монгол Улс, Катар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25-н жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн арга хэмжээний хүрээнд Соёлын сайд Ч.Номин Катарын Үндэсний музейн захирал Эрхэмсэг ноён Шейх Абдулазиз Аль Таниг хүлээн авч уулзах үеэр Катарын соёл уламжлалыг харуулсан үзэсгэлэнг 2024 онд Монгол Улсад дэлгэн толилуулахаар төлөвлөсний дагуу энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнд Катар улсын цөл нутгийн нүүдэлчин малчин ардын өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг зүйлс, катар эмэгтэйчүүдийн чимэг зүүсгэл, тэмээ маллагаа, шонхор шувууны эдлэл зэрэг Катарын үндэсний музейн 50 гаруй биет үзмэрийг дэлгэгдсэний сацуу катарын үндэсний баяр, шашин, хуримын зан үйл зэргийг харуулсан түүхэн гэрэл зураг, баримтат кино зэргийг багтаасан 6 дэд сэдвийн хүрээнд Катарын уламжлалт ахуй, соёлыг цогц байдлаар илэрхийлэн харуулсан байна.


“Нүүдэл” тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байна.


Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан байгалийн асар баян нөөц баялагтай, түүнийгээ хүн ардынхаа сайн сайхан амьдралд зориулж сүүлийн 40 орчим жилийн дотор хөгжлийн өндөр түвшинд хүрч, хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг болсон Катар улсын уламжлалт ахуй соёл, зан заншилтай бодитойгоор танилцах ховор боломж олдож байгаа юм.

 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав