Америкийн нэрт найруулагч, зохиолч, хөгжимчин Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө.  Тэрээр 1946 оны 1-р сарын 20-нд АНУ-ын Монтана мужийн Мизула хотод төржээ. Линч бол кино урлаг дахь сюрреализм, нууцлаг агаад бараан метафизик, нууцлаг хэв маягийн их мастер байв. Түүний бүтээлүүд үзэгчдэд асуулт үлдээхийг чухалчилдаг байлаа. 

Нийгмийн хандлага, түүн доторх зөрчил, эсвээс нэгдэн нийлэх зүй ёсны шугамыг хэчнээн урнаар илэрхийлснийг түүний "The Elephant Man" бүтээл нь харуулдаг бөгөөд энэ нь түүний оргил киноны нэг юм. Харин "Blue Velvet" кинонд гарах Америкийн жижигхэн хотуудын орь дуу, шаналан, нууцын гүн рүү нэвтрэхийн тулд эхлээд ямар нэг асуулт тавихгүй байх нь дээр байдаг. Сэтгэлзүйн триллер төрлийн бүтээлийг сууринаас нь өндийлгөж, сэнтий сэлгэх шаардлагатай болгосон уг бүтээл болоод "Eraserhead" кинонуудаас нь Линчийн өвөрмөц хэв маягийг олж харах болно. 

Индепендент кино урлагийн гол төлөөлөгч тэрээр найруулагчийн ажлаараа "Алтан далд модны мөчир" (1990), Каннын кино наадмаас (2001) шилдгээр шалгарч урлагт оруулсан хувь нэмрээ "Алтан арслангаар" (2006) үнэлүүлж байв. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав