Монгол Улсын Шадар сайд, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааг энэ сарын 7-10-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулна.
Олон улсын сургалт, дадлага зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна.
“Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдэвт тус дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг зэрэг 30 гаруй байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, олон улсын байгууллагын төлөөллүүд, Австрали, Бандладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Флиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг нийт 10 гаруй улс орны орны 80 орчим төлөөлөл оролцоно.