CS төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох IEM Katowice өнөөдөр /2025.01.29/ эхэлнэ. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн 24 баг өрсөлдөнө.
Манай улсын The MongolZ багийнхан дэлхийн чансаагаараа дээгүүр учир шууд плей-офф шатанд уригдсан байна. Өмнө нь манай баг тамирчид урьдчилсан шатнаас тэмцээнээ эхлүүлдэг байсан бол энэ жилээс шууд плей-офф шатанд шалгарлаа.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр урьдчилсан шатны эхний тоглолтууд болно.
Урьдчилсан шатны тоглолтууд дууссаны "The MongolZ"-ийн өрсөлдөгч тодорхой болох учиртай.