“Парис-2024” олимпын наадмын буудлагын спортын 50 метрийн урт бууны төрөлд оролцох эрх авсан Н.Баяраа, О.Есүгэн, Э.Даваахүү нарын мэдээллийг МҮОХ Олон улсын олимпын хороонд дутуу явуулсны улмаас Н.Баяраа, О.Есүгэн нар олимпод оролцох боломжгүй болсон гэх мэдээлэл цахимд тархаж, олны дургүйцлийг хүргээд байгаа билээ. 

Тэгвэл уг асуудалд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Олон Улсын Буудлагын Спортын Холбооноос олгосон квотын дагуу тамирчдыг Олимпод оролцуулах баталгаажуулалтыг зохих журмын дагуу хугацаанд нь баталгаажуулсан. Тамирчид гар буу болон урт бууны төрөлд Олимпын наадамдаа оролцоно. О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд байгаа.

Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан байгаа. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн. Тэр асуудалд Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй” хэмээв.

Харин Азербайжаны Баку хотноо болсон Буудлагын спортын ДАШТ-ээнд оролцож олимпод орох эрхээ авсан тамирчин О.Есүгэн уг мэдэгдлийг няцааж “МҮОХ миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсны үндсэн дээр 10м -ын хийн урт бууны төрөлд оролцох жагсаалтад нэр минь байхгүй байгаа. Би орох ёстой зүйлдээ ормоор байна. Энэхүү үл ойлголцлоос болоод тамирчин миний хүч хөдөлмөр, эрх маань зөрчигдөөд байна” гэх тайлбарыг хийлээ. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав