Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ. Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа 60 гаруй жилийг дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулахын зэрэгцээ Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгосон. Түүнчлэн Монголын Урчуудын Эвлэлийг 30 гаруй жил удирдаж дүрслэх урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм.

Нэрт зураачийн 100 насны ойд зориулан “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монголын XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл “Хурмастын чуулга” уран зургийг Соёлын Өвийн Үндэсний Төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөлтэй хамтран сэргээн засварлаж 15 жилийн дараа үзэгчдэд толилуулж байна. 

“Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөр нь галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын үйлсэд байгууллага, хамт олон, сайн дурын бүлгийг татан оролцуулах зорилготой олон улсын хөтөлбөр бөгөөд Монголын уран зургийн галерей нь Монгол улсад анх удаа 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тусгай үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг Ардын зураач Н.Цүлтэмийн 30 гаруй бүтээлийг дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамт дэлгэлээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав