Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр БНБУ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-ний өдүүдэд манай улсад Төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын яам хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Шадар сайдын хувиар оролцож, БНБУ-ын Онцгой байдлын сайд И.В.Синявскийтэй харилцан гарын үсэг зурж, батламжиллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байна.