Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын эхний долоо хоногт сар шинэ давхацсан тул уг шийдвэрийн хэрэгжилтийг нэг долоо хоногоор хойшлуулсан юм.
Өөрөөр хэлбэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болов. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.