“Гэм зэм” жүжиг тэд бидний мэддэгээс тэс өөр дүрийг урлажээ. Хэчнээн хүн хайран Разумихин, Алена Ивановна хэмээн харуусаж байсан бол… Гэтэл театр нь кино урлагаас өөр гэдгийг жүжигчид бидэнд харуулж чадав. Разумихинд тоглосон Д.Түвшинбаяр чадалтай, дотортой жүжигчин гэдгээ үзүүлэв. Шүүхийн танхимаас түүнийг албадан гаргадаг хэсэг дээр “Цаашид түүнгүйгээр яах бол” гэсэн эргэцүүллийн түгшүүрийг Разумихины дуу хоолой танхим дүүргэн зарласаар байв. Нөгөөтэйгүүр Дуняд ашиг сонирхлын үүднээс болж өөрийн нохойн хамар шиг гутлынхаа хоншоорыг гялалзтал зүлгүүлэх Лужин буюу Ш.Доржсүрэн, сэтгэц мэдрэлийн эмчийн дүрийн тун чиг цэгцтэй, жүжгийн зохиолд дүрслэгдсэн хэлээр нь бүтээж чадсан Зосимов эмч буюу Х.Цасчихэр нарыг онцлууштай. Жүжгийн явцад хүний сэтгэл зүйн байдал нь тэс өөр орчинд нүүдэл хийсэн дүр бол Зосимов эмч. Үүнийг яг л байгаагаар нь, үнэнээр гаргаад тавьчихав. Үйл явдлын зохиомжоос харвал Зосимов эмч эхний бүлэгт шүүх хуралд оролцохдоо гадуур хувцсаа тайчиж тайзыг орхин гарна. Харин хоёрдугаар бүлэгт шүүхээс гарсан тэр хувцастайгаа Раскольниковын гэрт зогсож байдаг. Үүнээс гадна захидал уншдаг хэсэгт Дунягийн шидэж орхисон зоосыг дараа нь улсын яллагч Алена Ивановна шүүрч аваад ширээн дээрээ тавьчихдаг. Энэ бүхэн нь дүрүүдийн зан чанарын зарим илэрхийлэл, далд нуугдсан муу хүслийг үйл хөдлөлөөр нь дамжуулан жүжгийн дундуур сэмхэн шургуулж буй найруулагчийн уран шийдэл мөн.


 

Театрт дүр бүтээхэд нэг зүйл хамгийн чухал санагддаг. Учир нь тухайн бүтээж буй дүрийн үзэл санаа, ёс зүй, үйл хөдлөл нь өөрөө өөртөө нэгдмэл байх учиртай. Ингэж байж бүх зүйл нь бүрэн гүйцэтгэлтэй, үйл хөдлөлийг оюун санаа илүүтэй удирдаж жүжиглэх болно. Жүжигчин Д.Лхагва дүр төрх, үйл хөдлөлөөрөө Раскольников байж чадав. Тэр бол хамгийн ухаалаг, чадвартай нэгэн мэтээр дүрслэгдэх боловч авралгүй сул дорой дүр. Сонягийн өмнө ч тэр, мөрдөгч Порфирийгийн өмнө ч тэр бууж өгдөг. Гол нь Раскольниковын толгойд хэчнээн Порфирий Петрович эргэлдэж, сэтгэл зүйд нь нөлөөлж байгааг “дүр”-ээр бус “дүрүүд”-ээр харуулсан нь мөн л найруулагчийн гоёмсог шийдлүүдийн нэг.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав